Өнөөдөр /2026.07.27/ 14 цаг 35 минутад “Хуучин драгоны E-Март 3 давхараас хүн унасан" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Шалгалтын ажиллагаагаар 25 настай, эмэгтэй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн 3 дугаар давхараас болгоомжгүй байдлаар унаж нас барсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.