Баяр наадмын өмнө өргөн хэрэглээний бараа бүтээгдээхүүний үнэ өдөр ирэх тусам л нэмэгдсэн. Үүнээс хамгийн ихээр эрэлттэй байдаг махны үнэ тэнгэрт хадаж, хаданд гарсан. Тэгвэл өмнөх 7 хоногт ч үнэ өссөн байсан бол буурч эхэлжээ.

Тодруулбал, Хонины ястай мах нэг килограмм нь 27417 мянган төгрөг болж өмнөх долоо хоногоос 1,4 хувиар буурсан байна. Мөн үхрийн ястай мах нэг килограмм нь 32470 төгрөг бол цул нь 37878 төгрөгт хүрсэн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ. Харин атар талхны үнэ 1 төгрөгөөр нэмэгджээ. 7-р сарын 27-ны байдлаар захуудын үнэ ханшийн мэдээллийг хүснэгтээр хүргэж байна.