"Чи над шиг дурлаж чадах уу"  тоглолтын эзэн гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших буюу Өөжгий өөрийн цахим хуудсандаа 10 мянга дахь лайкыг дарсан азтанд хос тасалбар бэлэглэжээ. 

Пентатоник наадмын таван удаагийн шагналт, Алтан гадас одонт гитарчин Өөжгий аравдугаар сарын 04,05-ны өдрүүдэд өөрийн бие даасан тоглолтоо хийхээр хэдийнээ бэлтгэлээ базааж фэнүүдтэйгээ нэгэн үдшийг доргио өнгөрүүлэхэд бэлэн болжээ.

Чи над шиг дурлаж чадах уу тоглолтын хос тасалбарын эзэн болохыг хүсвэл түүний фэйсбүүк хуудсанд лайкыг харамгүй дараарай. Өөжгий 20 мянга дахь лайкны эзэндээ илүү их сюпризийг барихаар зэхсэн гэнэ лээ.

Харин тоглолтыг үзэхээр бэлтгэж буй үзэгчддээ дуулгахад, тасалбарыг
-UB Palace тасалбар түгээгүүр
-E-Mart (Чингис) 2 давхарт Интерном,
-Shangri la mall 3 давхарт Интерном болон Hi-Fi Music store (Номин их дэлгүүрийн замын урд) гэсэн цэгүүдээр борлуулж байна. Мөн тасалбараа 1900-1800 утсаар захиалан хүргүүлэх боломжтой юм. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9905-2895, 9906-0791, 8855-5155, 7733-6006 утаснаас лавлаарай.
2019 оны 10 сарын 4,5-ны 19 цагаас Улаанбаатар Паласын концертын Их Танхимд уулзацгаая!