Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд хариуцлага тооцно
2019/10/23
Монгол улс саарал жагсаалтад орсон хариуцлагыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг үүрэх ёстой гэдгтйг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар: “Саарал жагсаалтад орсон нь албан тушаалтнуудын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Монгол банкны ажилд ахиц дэвшил байгаа боловч өнөөдрийн нийгэм, улс төр, банк санхүүгийн орчин итгэл хүлээлгэхүйц орчин нөхцлийг бүрдүүлэхгүй байна. Банкинд, төрд итгэх иргэдийн итгэлийг хүлээлгэхээр хариуцлага тооцохыг албан ёсоор мэдэгдсэн. Ойрын хугацаанд шийдвэрлэнэ” гэв.