Б.Жавхлан: Хувийн хэвшлийг дэмжих 3 төрлийн татварын бодлого дэвшүүлнэ
2024/12/05
2025 оны төсвийн төслийг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрээр "Өчигдөр Засгийн газар 2025 оны Төсвийн тухай хуулийг дахин боловсруулж өргөн барилаа.
Ингэхдээ Ерөнхийлөгчийн хоригт болон хэлэлцүүлэгт дурдагдсан шаардлагуудыг хангаж дахин боловсруулалт хийсэн. 2024-2025 оны төсвийн ялгаа нь энэ оны есдүгээр сарын 1-ний байдлаар өргөн барьснаар 5.3 их наядын зөрүүтэй байгаа. Үүний 1.7 их наяд нь бүтээн байгуулалтын, 3.5 их наяд нь урсгал зардлын ажилд зарцуулагдах юм. Аливаа урсгал зардлын цаана хууль тогтоомж, үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээнүүд байдаг. Бид алдагдалгүй төсөв гаргахын тулд 2.3 их наяд төгрөгийн зардал хасах шаардлага гарч байна. Орлого 394 тэрбум төгрөгөөр буурна. Гааль, НДШ, ХХОАТ зэргээс бүрдүүлэх орлогууд буурна гэсэн үг.
Зардал талдаа юуны өмнө хөндөж болохгүй нийгмийн зардлууд байна. Тодруулбал:
-
Хүүхдийн мөнгөн тэтгэмж 1.6 их наяд төгрөг
-
Эрүүл мэндийн даатгалын сан 2.3 их наяд төгрөг
-
Нийгмийн даатгалын сан 5.9 их наяд төгрөг
-
Хүүгийн төлбөр 1.3 их наяд төгрөг
-
Цалингийн суурь 6.6 их наяд төгрөг
-
ТАХ-ны 36 сарын тэтгэмж, Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, бусад хуульд заасан тэтгэмж 0.5 их наяд төгрөг зэрэг байна.
Ингээд нийт урсгалд зардалд 26 их наяд төгрөгийг төсөвлөж байсан бол 18 их наяд төгрөгийн зардлыг огт хөндөөгүй. Мөн урсгал зардал дээрээ бага үнэтэй тавилга, техник хэрэгслээ хэмнэнэ. Үлдсэн 9 их наядын зардлааv 10 хувь хасна. Ирэх 38 шинэ төсөл төсөвлөснөөс 10-ыг нь хойшлуулж байгаа. Ер нь бид Төсвийн хуулиа чанга баримталъя гэвэл зураг төсөв, ТЭЗҮ-гүй зүйл шинээр нэгийг ч оруулж болохгүй байна. Түүнчлэн, хувийн хэвшлийг дэмжих 3 төрлийн татварын бодлого дэвшүүлж байна.
Нэгдүгээрт, боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татварыг салбар харгалзахгүй чөлөөлнө.
Хоёрдугаарт, бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх салбарт дурдагдсан үйлдвэрлэл байвал эхний таван жилдээ ААН-ийн албан татварыг 90 хувиар хөнгөлнө.
Гуравдугаарт, хувийн хэвшлийн нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалтыг борлуулалтын орлогын 1 хувь хүртэлх дүнгээр татварын хөнгөлөлт үзүүлнэ" гэв.
зочин · 2024/12/07
Хийхээр төлөвлөсөн зарим чухал ажил хойшилсон нь харамсалтай байнаОдоо яая гэх вэ энгээд л ажиллаад үз Зүтгэ
Зочин · 2024/12/07
80955877
Зочин · 2024/12/07
ANUSDI BOOBN XXNO GOE XUSNEER BOOWN XXI
Зочин · 2024/12/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/12/05
Төсөвөө батлуулж чадаагйү Францын ерөнхий сайд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Та нар яах гэж байна.