Ордын төлөөх “тэмцэл” Ордонд ороод бужигнуулж байна
3 цагийн өмнө
Улаанбаатарын утааны угаар, хор хоёр нь чинээндээ тулав. Улс төрд ч энэ “сэдэв” өндрөө аваад байна. Утааны түүхийг сөхвөл 20-иод жилийг “ухах” ажил гарна. Гэхдээ ухсан, ухаагүй “...Улаанбаатарын утаа яагаад ийм олон жил оршин тогтносоор байна вэ” гэдгийг бид бүгдээрээ гадарлана.
Ерөөсөө, Улаанбаатарын утааг байх ёстой юм шиг байлгасаар ирсэн юм. Энэ утааг арилгах, ядаж багасгах гэж уг руу нь орж ажиллаагүй, тэгэх хүсэл ч багатай явж ирсэн шиг байгаа юм.
Хамгийн гол шалтгаан нь Улаанбаатарын утаа руу УИХ ч, Засгийн газар ч гар хуруугаа дүрсээр ирсэнтэй холбоотой. Үр дүнгүй атлаа өч төчнөөн хөрөнгө мөнгө зарсан ажлуудад тал талаас нь хамжиж оролцдог. Шийдвэр гаргах хийгээд түүнийг гүйцэтгэхэд салахгүй оролцоно. Улс төрийн энэ оролцоог бизнесийнхэн дагадаг. Тэгээд бизнес болгоно.
Уг нь Улаанбаатар хотын засаг захиргаа утааны асуудлаар зөвийг зорьсон шийдэл гаргаад түүнийгээ хэрэгжүүлээд явчихдаг бол өдийд арилгачихсан, ядахад багасгаж болохоор л байв. Тэгээгүйгээс өнөөдөр “...Дахиад эхнээс нь” гэдэг шиг утаанаас салах шийдэл дээр улсаараа маргаад л явж байна.
Гэхдээ өнгөрсөн жилээс Улаанбаатарын утааны асуудлыг Улаанбаатар хотын захиргаанд хариуцуулсан. Сая, арванхоёрдугаар сарын 1-нээс “Тавантолгой түлш” ХХК-ийг ч шилжүүлсэн. Утаанаас салах хэд хэдэн төсөл эхлээд явж байна. Бодит байдал нэг иймэрхүү байгаа юм.
Гэвч, энэ утааны хоруу байдал нь Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүсийн эрүүл мэнд хүндэрч, цаашлаад амьд явах эрхэнд халдаад эхэлсэн. Тиймээс маш богино хугацаанд хэрэгжих тун оновчтой шийдэл хэрэгтэй болж байгаа юм. Тулаад байгаа асуудал энэ.
Гэтэл “...Дайны хажуугаар дажин” гэдэг шиг Улаанбаатарын утааг улс төрийн акц болгож ашиглаж байгаа нөхдүүд бас гарч ирэв. Тэд утааг билъярдны бөмбөг шиг ашиглаж, түүгээр улс төрийг цохиж, бужигнаан үүсгэлээ. Тодруулбал, Тавантолгойн ордыг эзэмших олон жилийн хүсэл нь талаар болсон том компани энэ бүхний “автор” нь болж таарч байх шиг байна.
Улаанбаатарын утаа ихсэхийн хэрээр өсөж дэвжиж байдаг компани л даа. Тэднийхэн Тавантолгойн ордод эзэн суух мөнхийн хүсэлтэй. Энэ хүсэл нь Улаанбаатарын утаатай нас чацуу гэдэг. Өдгөө өрмийг нь хүртдэг. Нэмээд хусамтай юутай хүүтэй нь эзэмшихийн төлөө өнгөрсөн жилүүдэд тэмцсээр ирсэн юм. Гэвч тэрхүү хүсэл нь талаар болох хэлэлцээр Хятадын Шанхайд зурагдсан. Тэр мөчөөс энэ явдал эхэлсэн байдаг.
Ер нь бол манайхан нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй байгаа юм. Улс төрийн ямар ч үйл явдлын утааг нь бус гал нь хаана асаад байгааг анзаардаг хэрсүү болох шаардлага үүсэж байна.
Яг одоо ч “...Улаанбаатарын утаагаар утаа харуулах” технологи хэрэгжээд байна шүү. Яаж эхэлсэн гэхээр, УИХ, Орон нутгийн сонгуулийн сонгуулиуд дуусаж, төр нэг юм эмхэрч ядаж байтал 2025 оны төсвөөс эхлээд болохоо байсан. Гэнэтхэн хэдэн гишүүн гарч ирээд “...Төсөв болохоо болилоо” гэсэн. Цагтаа “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн ТУЗ-д байсан эрхэм гишүүн энэ шүгэлийг голлож үлээв. УИХ төсвийг батлахдаа давхар тогтоол гаргаж буруудаад, Ерөнхийлөгч хориг тавьж байж тэр алдаа засагдсан. Хоригийн дагуу янзалсан төсөв ямар болж батлагдсаныг хэдүүлээ бүгдээрээ л харлаа. Ингэж ингэж 2025 оны төсвийг батлангуут Улаанбаатарын утааны асуудал босож ирэв. “...Утаагаа хэрхэх вэ” гэдэг шийдэл бус улс төрийн оочер дараалал яригдаад унав. Улмаар Ерөнхийлөгч өрөөндөө УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудаж чиглэл өгөв. Тэрээр “…“Тавантолгой түлш” ХХК-ийг шалга”, “…Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог яагаад татан буулгачихсан юм бэ. Үндэсний хороог дахин байгуулах шаардлагатай”, “…Мэргэжлийн хяналтын газраа татан буулгаад давхар хяналт шалгалтыг байхгүй болгочихсон. Төрийн хамгийн чухал ажил бол хяналт шалгалт байдаг юм” гэсэн. Энэ дагуу Засгийн газар өчигдөр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, “Тавантолгой түлш” ХХК-д цогц шалгалт хийх ажлын хэсгийг томилоод явуулжээ. Тэр том шалгалтаар шахмал түлшинд зарцуулсан мөнгө төгрөг, түүнтэй холбоотой шууд гэрээ гээд ноцтой явдлууд ч ил болж магадгүй юм. Түүнчлэн удахгүй Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээх тухайд ч яригдаж эхэлсэн байна. УИХ бас утааны сонсгол хийхээр болсон. Өнөөдөр сонсголын тов, сонсголыг хийх гишүүдийн нэрстэйгээ тодорхой болно. Сонсгол ч бас утааны цаадах “утаа”-г гаргаад ирэх магадлалтай юм байна лээ. Ингээд ямар ч байсан Улаанбаатарын утааны асуудлаар улс төрийн шийдвэрүүд гарч эхэллээ. Гэхдээ энэ нь утааг арилгах шийдэлтэйгээ уягдах учиртай юм.
Төрийн ордонд ороод бужигнуулж байгаа Тавантолгойн ордын төлөөх энэ “тэмцэл” ингээд зогсохгүй нь бололтой. Учир нь ирэх долоо хоногт УИХ руу Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудал орох бололтой яригдаж байна. Уг төслийг хэрэгжүүлэх “Чайна энержи” групп саналаа ирүүлчихсэн. Тэр хүрээнд хоёр талын ажлын хэсэг хэд хэд уулзалдаж, яриа тохироонд хүрсэн. УИХ-ын гишүүд 20 гаруй гишүүн энэ өдрүүдэд хил холболтын талбайд буюу Гашуунсухайт боомт, Ганцмод боомтуудад ажиллаж байна. Тэгэхээр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтыг УИХ хэлэлцээд шийдэхэд саад болох зүйл байхгүй гэсэн үг. Энэ нь Тавантолгойн ордыг өөрийн болгохыг хүсэж ирсэн компанид таалагдахгүй л болов уу. Тиймээс Ордонд орсон Ордын төлөөх “тэмцэл” ирэх өдрүүдэд үргэлжилж таарна. Харин түүнийгээ “...Ямар сэдвээр өртөөлөх вэ” гэдэг нь сонин байна.
Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин
Зочин · 4 минутын өмнө
JARGAAN80955877SEKSY
Зочин · 3 цагийн өмнө
TSAGAAR SADAR SEKSYGR
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDI80955877TSAGN MERGJLN
Зочин · 3 цагийн өмнө
XANTLA SHAALGYYLI XUCHINDUULI
Зочин · 3 цагийн өмнө
AX NART UILCHLI80955877