Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
2024/11/29
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал хуралдаж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгох сонгуулийг өчигдөр зохион байгууллаа. Санал хураалтад 512 гишүүн оролцсоноос Ц.Баатарсайхан 236 хүний санал буюу 46 хувь, Л.Төр-Од 276 хүний санал авч 54 хувиар ялалт байгуулсан байна. Ингэснээр "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр Транспарэнси интернэшнл – Монгол ТББ-ын тэргүүнээс гадна МҮХАҮТ-д ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм. Түүний хувьд 2011-2011 н Ерөнхий сайдын зөвлөх, 2012-2013 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Мэргэжил, боловсрол
2005-2006 он: Лондон Их Сургуулийн Дорно дахин, Африк судлалын сургууль, Олон улсын хууль зүй, Хөгжлийн эдийн засгийн Хууль зүйн магистр (LLM with Merit, SOAS/UCL)
1992-1997 он: Энэтхэг Улсын Хууль зүйн Үндэсний Их Сургууль Эдийн засгийн бакалавр, Хууль зүйн бакалавр (B.A.,LL.B. with Honours, NLSIU)
1991-1992 он: МУИС, ШУА-ны Хууль зүйн сургалт, судалгааны хүрээлэн
1981 -1991 он: Нийслэлийн 23 дугаар тусгай дунд сургууль
Мэргэжлийн бэлтгэл
2007 он: Люксембургийн Их Сургууль- Банкны удирдлага, манлайлалын хөгжилт
2003-2004 он: АНУ-ын Нью Йорк дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн цахим академи- Байгууллагын манлайлал, удирдлага
2002 он: Норвеги Улсын Осло хот дахь НҮБ-ын Ардчилсан засаглалын төв-Төрийн удирдлагын шинэтгэл
1998 он: ИБУИНВУ-ын Оксфордын Их Сургууль-Олон улсын хүний эрхийн хууль зүй
Ажлын туршлага - Бизнесийн салбарт
2024 оны 10 дугаар сараас Цахим Байшин ХХК-Гүйцэтгэх захирал
2023 оны 7 дугаар сараас: Монгол даатгал ХК (www.mongoldaatgal.mn)-Гүйцэтгэх захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Зөвлөх
2022-2023 он: М Банк, Ашид капитал ББСБ (www.m-bank.mn), ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Хууль зүй, комплайнсийн захирал, Зөвлөх
2019 оноос: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (www.mongolchamber.mn), Ахлах зөвлөх, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
2012-2022 он: Аръяамед эмнэлэг ХХК (www.aryamed.mn), Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
2010 – 2012 он: Монголын банкны холбоо (www.mba.mn), Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга, Бодлого хөтөлбөр хариуцсан зөвлөх
2009-2012 он: Монголын эдийн засгийн форум (www.meforum.mn), Ерөнхий захирал, Санхүүжилт хариуцсан зохицуулагч
2005-2011 он: ХасБанк (www.xacbank.mn), Гүйцэтгэх дэд захирал, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Хууль зүй, хянан нийцүүлэх газрын захирал, Тамгын газрын захирал, Банкны зөвлөх бөгөөд Лондон дахь төлөөлөгч
1998-2005 он: СИДАН ХЗХ Үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн
Ажлын туршлага - Төрийн байгууллагад
2024 оноос: Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2021-2027 он: Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл (www.nduz.gov.mn), Хувийн хэвшлийг төлөөлсөн гишүүн
2020-2024 он: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (afccp.gov.mn), Хувийн хэвшлийг төлөөлсөн гишүүн
2019 оноос: Олон улсын Нээлттэй засаг түншлэл (www.OpenGovPartnership.org, www.irgen-tur.mn), Олон улсын элч төлөөлөгч, Үндэсний зөвлөлийн гишүүн
2016 - 2019: Олон улсын Олборлох Үйлдвэрлэлийн Санаачилга (www.eiti.org; www.eitimongolia.mn), Үндэсний зөвлөл, ажлын хэсгийн гишүүн
2016-2019 он: Нийслэлийн ЗДТГ (www.ulaanbaatar.mn), Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагчийн зөвлөх
2016-2019 он: Нийслэлийн ИТХ (www.khural.ulaanbaatar.mn), Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын зөвлөх
2014 – 2017 он: Авлигатай тэмцэх газар (www.iacc.mn), Олон нийтийн зөвлөл дарга
2012 – 2013: Ерөнхийлөгчийн тамгын газар (www.president.mn), Хууль зүйн яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах, Хууль зүйн сайдын зөвлөх
2011-2012: Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (www.cabinet.gov.mn), Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
1997-1999: Хууль зүйн яам (www.mojha.gov.mn), Хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, Ахлах мэргэжилтэн
Ажлын туршлага - Олон улсын байгууллага, иргэний нийгмийн салбарт
2003 оноос: Транспарэнси интернэшнл – Монгол ТББ (www.transparency.org; www.transparency.mn), Үүсгэн байгуулагч, Гүйтгэх захирал, Тэргүүн
2019-2020 он: Тогтвортой хөгжлийн төлөөх Азийн иргэний нийгмийн түншлэл (www.apsd2030.org, www.action4sd.org), Ерөнхий зохицуулагч
2018-2022 он: Ази – Европын Ард түмний форум - АСЕМ (www.aepf.info, www.aseminfo.board), Олон улсын зохион байгуулах хорооны байнгын гишүүн
2017-2021 он: Олон улсын Нээлттэй засаг түншлэл (www.OpenGovPartnership.org), Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Ази – Номхон далайн бүс нутгийн төлөөлөгч
2016 - 2019: “Төлсөн Авснаа Нийтэл” иргэний нийгмийн эвсэл (www.MiningWatch.mn; www.PublishWhatYouPay.org), Дэлхийн зөвлөлийн гишүүн бөгөөд Еврази бүс нутгийн төлөөлөгч, Үндэсний зохицуулагч
2015-2020 он: Азийн Ардчиллын Сүлжээ (www.adn2030.org) бүс нутгийн иргэний нийгмийн эвсэл Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд хамтарсан тэргүүн, Зүүн хойд Төв Ази дэд бүс нутгийн төлөөлөгч
2014 – 2016: Өмнөд ба Зүүн Ази дахь Орон нутгийн засаглалын санаачилга сүлжээ (www.loginasia.org), Монгол дахь үндэсний зохицуулагч, хамтран үүсгэн байгуулагч
1999-2005: Монгол улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (www.undp.mn; www.undp.org), Засаглалын хөтөлбөрийн удирдагч, Референт, шинжээчээр тус тус ажилласан байна.
Түүний ярилцлагыг Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай уншаарай
Эх сурвалж:www.polit.mn
Зочин · 2024/12/01
XALYYXAN ERD DYRAAR OWORTN80955877
Зочин · 2024/11/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/29
MERGJLN XANAGCH80955877
Зочин · 2024/11/29
SAWI80955877
Зочин · 2024/11/29
TANILTSD SEKSDEED80955877
Зочин · 2024/11/29
TSAGN SEXSYG DYRN SHAALTSAAD80955877
Зочин · 2024/11/29
XUSSEN SEKSY BAIRLALAAR
Зочин · 2024/11/29
SADARLMAAR VAWALDI SEXSEER VANXANDI
Зочин · 2024/11/29
BOOBN XXNO ANUSDI80955877XUCHEER XUCHINDUULI