Эрдэнэт үйлдвэрээс оффшор дахь данснууд руу 2009-2017 онд хийгдсэн олон сая долларын гүйлгээнүүдийг АТГ, ЭЦА, ТЕГ-аас шалгаж эхлээд байгаа. Энэ хэрэгт холбоотой олон хүний нэр дуулдаж байсан юм. Тэдний заримыг баривчилж эхэллээ.
Өнөөдөр /2019.10.31./ Эрдэнэт-ийн захирал асан Ц.Даваацэрэн, Азаргын гол чонот-ын Хар Отгоо нарыг баривчилж Хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Харин уг асуудалд холбоотой гэгдэж буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ чимээнээр хил давж одсон байна.

polit.mn