Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучууд дуу хоолойгоо нэгтгэн өнөөдөр Сүхбаатарын ТАЛБАЙД ЭНХ тайваны жагсаал хийлээ. 
Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн бүх бүс нутгуудад хамааралтай ба хамгийн эмзэглүүштэй  нь ирээдүй бидний хойч үе одоогоор өсвөр үеийхэнд хамгийн хохиролтой байдлаар нөлөөлөх хандлагатай байна. 
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өнөөдрөөс тэмцэж эхлэх, үзэл бодлоо нэгтгэн иргэн бүр өөрийн өдөр тутмын дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй бөгөөд үүний тулд дэлхийн нийт ДНБ-ний 1 хувьтай тэнцэх хөрөнгийг зарцуулахад үр дүн гарах тооцоолол гарсан байдаг.
Дэлхийн улс орнуудын залуу үе өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн эсрэг хүчээ нэгтгэн тайван жагсаал хийж байгаа билээ. Тус хөдөлгөөнд 7.6 сая хүн, 185 орон нэгдсэн ба Монгол улс нэгдэж, олон улсад байр сууриа илэрхийлэхийг зорьж байна.

Тус нэгдмэл санааны арга хэмжээнд Ногоон паспорт эзэмшигч сурагчид, Их, Дээд сургуулийн оюутнууд болон веган залуучуудын төлөөлөл оролцов. Түүнчлэн жагсаалд оролцогчид уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн том шалтгаан бол махны хэрэглээ болоод байгааг онцолсон юм.

Энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар "institute of development policy planing", хамтран зохион байгуулагчаар "Zero waste club" оролцсон юм. 

Өнөөдөр Монгол улсад Монголын хүүхэд залуусын төлөөлөл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ийнхүү нэгдлээ... Цаашид ч энэ талаар нийгэмд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулах тухайгаа ярилаа.