“Экспорт Монгол-2019” олон улсын бизнес форумын үеэр Экспорт, Олон Улсын Худалдааны Төв /EITC/, ХХААХҮЯ-ны харьяа ЖДҮХСантай хамтран дотоодын компаниудыг олон улсад гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Япон Улсын Food design компани, Азийн Бизнесийн Холбоодтой /DBIAA/ санамж бичигт гарын үсэг зурсан.

Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Филиппин Улсын “Warwick&Rogers” фирмийн хооронд АСЕН-н арван оронд Монголын компаниудыг таниулах, сурталчлах, гарахад дэмжлэг үзүүлэхээр тохиролцож санамж бичиг байгууллаа.