НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад явсан Монгол Улсын 20 иргэн холер буюу булчин задрах тахлаар өвчилсөн нь тогтоогджээ. Тодруулбал, тэд энэ сарын 11-14-ны өдөр Кени улсын Найроби хотод очиж, уулзалтад оролцжээ.

Энэ үеэр нэг нь холер өвчнөөр халдварласан болох нь тогтоогдож, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа бол үлдсэн 19 иргэн эх орондоо ирээд байна.

Одоогоор биеийн байдал нь тогтворжиж, зовиур багассан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Харин үлдсэн 19 иргэний 16-г нь эрүүл мэндийн үзлэгт хамруулж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтүүлж, тусгаарлажээ. Улмаар тэдэнд тандалт судалгаа болон лабораторийн шинжилгээ хийж байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Түүнчлэн тэдний зорчиж ирсэн гурван онгоцонд халдваргүйтэл хийж, зорчигчдын нарийвчилсан судалгааг гаргаж, зөвлөлж хүргүүлсэн байна.