Сайн байцгаан у? та нараасаа хэдхэн зүйл асуух гэсэн юм. Би өөрөө бодоод бодоод ойлгодоггүй ээ. Манай найз залуу буюу нөхөр болох гэж буй залуу уурлахаараа хэд хоногоор таг байж байж байснаа гэнэт 1 өдөр хүрээд ирнэ, уучлаарай нтр гээд.

Тэгээд над дээр ирэхээр зүгээр байхгүй гэрт маань 5-н настай дүү маань надтай цуг байдаг юм. Аав ээж нь солонгост байдаг. Тэгээд би цэцэрлэгт нь  зөөж хардаг юм л даа. Хажуугаар нь ажлаа хийгээд тэгсэн найз залуу маань манай дүүг ерөөсөө үздэггүй. Их эрхлүүллээ нтр гээл. Тэгээд дэлгүүр ороод ирэх гэхээр дүү цуг явья гэхээр уурлаал, гэртээ үлд барь гээл тэгэхээр нь би, чи юун сүртэй юм, жоохон хүүхэд яаж ганцаараа байдаг юм, аав ээж нь 2 сард ирээ л хүүхдээ авчихна ямар танайд очоод залхаагаад байгаа биш гэж хэлсний төлөө уурлаад яваад өгсөн. Ийм хүнийг өөрийнхөө хажууд байлгах хэрэгтэй юу, үгүй юу, миний буруу юм ер нь байна уу?