"Хүүхдүүд минь хөнжилдөө даарч суугаа, торгуулиа төлөөд нүүрсээ аваад явья" хэмээн эцэг хүн нулимс дуслуулж байна
2019/12/25
Нийслэлчүүдийг түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал мэдэгдэхүйц хэмжээгээр буюу 30-50 хувь буурна хэмээн үзэж Засгийн газар үзсэн.
Гэтэл өвлийн урьтай золгох цагаас эхлээд хүмүүс олноороо угаартаж, цаашлаад нэлээд хэдэн хүн амь насаа алдсан харамсалтай хэргүүд гарсан. Харин өнөөдөр Улаанбаатарын гэр хорооллынхон "гал алдаж" байна. Учир нь шахмал түлшийг хэрэглэгчдэд картаар олгож буй. Энэхүү картаараа нэг айл долоо хоногт 6 шуудай шахмал түлшийг авах ёстой. Тэрхүү худалдаж авсан нүүрс нь долоо хоногтоо хүрэлцэхгүй байгаа гэдгийг олон иргэд учирлаж байна.
Ингээд нүүрсээ дахиж худалдан авахаар борлуулдаг цэгүүдэд очихоор "Та долоо хоног хэрэглэх 6 шуудайгаа авчихсан байна. Цаанаас тогтоосон тоогоор түлшээ өгч байгаа тул дахиж өгөхгүй" гээд өгдөггүй гэв.
Анх шахмал түлшийг нэг айлд хоёр шуудайг өгдөг байж. Намрын цагт өглөө, оройдоо гал түлж байсан айлуудад хүрэлцэж байсан бололтой. Гэтэл өвлийн тасхийм хүйтэнтэй золгоод ирэхээр хоёр битгий хэл, өнөөх 6 шуудай нь ердөө гурав хоногтоо ч хүрэлцэхгүй болоод иржээ.
Нэгэн баримт сөхвөл, арванхоёрдугаар сарын 15-нд БЗД-т оршин суудаг иргэн Э.Э долоо хоногт хэрэглэх зургаан шуудай түлш нь гадаа хүйтэрсний улмаас маш хурдан дууссан байна. Ингээд тэрбээр дахиж шахмал түлшээ худалдан авахаар БЗД-т байрлах цэгүүдээр яваад ганц ч шуудайг авч чадаагүй гэнэ. Гэрт нь бага насны хоёр хүүхэд хөнжилдөө бээрэн үлдсэн болохоор Налайх руу явж түүхий нүүрс олж иржээ. Гэвч хүүхдүүддээ даруулахгүй, гэртээ гал алдахгүй нь тулд хууль зөрчсөн үйлдэл хийж явахдаа баригдах нь тэр.
Авто тээврийн 8 товчоодод мэргэжлийн хяналт, цагдаа онцгойгийн хамтарсан эргүүл хяналтын ажилтнууд түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх чиг үүрэгтэй ажиллаж байгаа билээ. Тэгвэл тэнд хоёр хүүхдээ дааруулахгүй нь тулд түүхий нүүрсэнд явсан эцэг тэдэнд баригдаж 50 мянган төгрөгөөр торгуулж, Бенз маркын автомашинаа хураалгав. Харин иргэн Э.Э "торгуулиа төлөөд түүхий нүүрсээ аваад явчихья л даа. Гэрт минь хоёр жаахан хүүхдүүд минь намайг гал түлэх нүүрс олж ирнэ гээд орондоо хөнжлөө нөмрөөд даараад хүлээж суугаа хэмээн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн гуйжээ". Түүний энэхүү гуйлтыг сонссон ч хуулийг биелүүлж байгаа төрийн албан хаагч нар ямар буруу байх билээ. Тэднийг өөрсдөө хүүхэд юм шиг бусдын зовлонг ойлгоод нүүрсийг минь өгчих гэж хүн бүр гуйдаг байна. Гэвч тийм шийдвэр гаргах эрх түүхий нүүрсийг хураан авагчдад байхгүй болохоор шахмал түлшний нийлүүлэлтээ сайжруулж ажилламаар байгааг холбогдох албаны хүмүүс анх анхаарах цаг хэдийнээ иржээ. Өдгөө ес эхэлсэн өдрүүд үргэлж, удахгүй хүйтний эрч улам чангарна. Тэр цагт өдөртөө 3 шуудай шахмал түлшийг нэг айл хэрэглэдэг ч болж мэдэх юм.
Уг нь Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлнэ гэсэн урьдчилсан тооцоо бий. Гэтэл бодит амьдрал дээр шахмал түлшийг худалдаж авах хязгаар тогтоож өгсөний улмаас олон айл галгүй өвөлжиж байгаа юм. Ингэхээр мэдээж өнөөх нүдэнд харагдахуйц утаа нь багасах нь хэнд ч ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, агаарын чанарын мэдээнд хорт хий нь агууламж буураагүй үзүүлэлттэй гарах болсон.
Утаагүй болох нь бидний туйлын зорилго ч гэлээ. Цаана нь яагаад бяцхан үрсээ гал алдаж дааруулах, цаашлаад угаартаж амиа алдахад хүргээд байна вэ?
Зочин · 2019/12/26
Baishin halhgui bna odort 2 shuudaig barag tulj bnaa deerees ni mod tuleed zardal ni irgedig dampuuruulahneeee
Наабарт · 2019/12/26
Наабараа гэдсэндээ олигтой хоолгүй мөрөндөө олигтой хувцасгүй хаашаа л харна хулгай луйвар худал хуурмаг дүүрэн байхад ардчилал зах зээл мээл гээд ч яахын билээ? Үг хэлэхээр нь юу гэнэ вэ? жагсахаар нь хэний мөнгөөр хийсэн шоу вэ? гээд л дуусаа биз дээ? Чи тэгээд үйлдвэрээ хажууд нь байгуулаач дээ? Үүл гэдэг юмны хулгайлж луйвардсан мөнгөнөөс нь гуйхгүй юу? гэр хорооллын хагжлийн төлөө болохоороо өгөх байлгүй
Зочин · 2019/12/26
Заа заа утаа багасгана утаагүй түлш үйлвэрлэнэ гэж мөнгө аваад хэдэн жил болж байгаа хичнээн тэрбум төгрөг луйвардчихаад байгааг чихтэй болгон сонсож нүдтэй болгон харж амтай болгон шахуу ярьж байсан ярьж ч байна ш дээ хөө. Хэн хэзээ яах гэж тэр үйлдвэрүүдийг байгуулсан ер нь байсан ч юм уу? үгүй ч юм уу? хэн мэдэх вэ? дампууруулах юм байсан гэхэд би л лав итгэхгүй. Байгаад дамдууруулсан бол ардчиллын шувуу мувуунууд л дампуурлаа гээд мөнгийг нь идчихээ биз? Гэтэл энэ доор нэг нөхөр ардчилал зах зээл юу солиороод байгаан бол ер нь ардчилал гэдэг чинь нэг жил ч бололгүй тарчилал хулгай луйвар худлаа яриа болж тэр зах зээл гэдэг үгээр халх болгож хичнээн амьтаны үйл үзэж үнээ тэнгэрт хадааж ёстой л луйвар болгочихсон биз дээ? хөсрий ардчиллын пизда нарын ардчилал нтр гээд сонсох бүрт ясны дургүй хүрээд байдгийн юм эхэллээ бол алалцанаа муу ардчилал нэрт тарчлалынхантай
Зочин · 2019/12/26
АРДЧИЛАЛ ГЭДЭГ ПИЗДА МОНГОЛ ХҮНИЙГ ЗӨВХӨН ХАР АМИА БОДООД МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ БУСДЫГ ЯАХААС Ч БУЦАХГҮЙ СЭТГЭЛТЭЙ БОЛГОЧИХСОН БОЛОХООР ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРДЭГ ГАРУУДЫН ШЭЭС НЬ ГООЖИЖ ШАХМАЛ ТҮЛШИЙГ АЛЬ БОЛОХ МИАЛЖ ОРИЛООД БАЙДАГ ГЭДЭГ ОРТОЙ БАЙХОО
Зочин · 2019/12/26
Зөвхөн чамайг П гэж
Haabar · 2019/12/25
Мөнгө ихээр олж сонгуулиа санхүүжүүлэх гээд намынхаа авилгач нөхрийн үйлдвэрийг монополь болгоод байгаагийн гай гарч бнадаа. Ийм үйлдвэр хэд хэд байгуулагдсан боловч тэднийг бүгдийг нь дампууруулаад нэг нөхөртөө монополь эрх өгчихөөр яаж бүхэл бүтэн нийслэлийг хангах вэдээ. Ядахдаа 2 үйлдвэр байгаад шударга өрсөлдөж байвал байдал арай өөр байхсан. Нөгөө Ардчилал, чөлөөт өрсөлдөөний зах зээл манайд байхгүй байгаа та бүхэн эндээс хялбархан харж болж байна.
Зочин · 2019/12/25
Зочин · 2019/12/25
Энэ шахмал түлшийг заавал 6 шуудай гэж хязгаар тогтоодог нь ямар учиртай юм бэ? Шөнөдөө маш их хүйтэн хонодог гэж айлууд ярьж байна лээ. Одоо ес эхэлчхсэн байхад 12 шуудай болгож, нэмээчээ. юунд нь хармлаад байгаа юм бэ? дээр бичсэнчлэн түлш нь хүрэлцэхгүй байхад хязгаар тогтоодгоо болиочээ. Өдөржин гэртээ байхад мэдээж арай илүү орно шдээ. Хүн хэрэгцээгээрээ авч яагаад болдоггүй юм бэ? Хүүхдүүд маш их ханиалгаад эмнэлэгт ирж байгаа. тэр нь даарснаас нь болж байгаа шдээ. Хүн осгож үхлээ гэж сонсогдох бийдээ. бурхан минь. айлд галд алдах шиг хэцүү юм байхгүй. Мах багатай хоол хийж болно. Түлш дутаад даарч бээрх шиг хэцүү юм байхгүй. Өвлийн хүйтэнд авах ёстой шуудайны тоог нэмээчээ.
Зочин · 2019/12/25
Уншигч · 2019/12/25
Чи ээжийгээ п гэж дууддаг уу?
КККККККККК · 2019/12/25
Хулгайгаар түүхий нүүрс зөөж ирдэг пиздад ч байж мэднэ эсвэл шахмал түлш түгээгч пизда борлуулдаг нүүрснээсээ хулгайлж дараа дамлах гэсэн ч байж болно. Аль алинд нь чухам гээнд нь ч гоонд нь ч байгаа биз. Ер нь л ардчилал пиздагаас юм уу? ардчиллын шувуу гэж өөрийгөө зарлаж төрд гараад баахан хулгай хийгээд бүгд хулгайч болсон хулгайч пизда нараас ч болсон уу? Монголчууд бид бүгд хулгайч худалч пизданууд болцон болохоор үнэн ч биз худлаа ч биз дээ. Хулгайч пизда доргио минь
бодлын хулгайч · 2019/12/25
ХААНА БАЙНАА ТЭР ШАХМАЛ ТҮЛШ ЧИНЬ. ТА НАР ҮДЭШ ОРОЙН ЦАГААР ХОТЫН ЗАХААР ЯВААД ҮЗЭЭЧ. ГЭНЭТИЙН ШАЛГАЛТААР. АРД ТҮМЭН ЧИНЬ ХӨЛДӨЖ ҮХЭХ ГЭЖ БАЙНА.
zochin · 2019/12/25
Nuursiig ni huraagaad orond ni tulsh ogch boldoggui um uu.
zochin · 2019/12/25
tor zasag huuliin bauguullag vnenheer gutamshig ene tvlsh bol zvgeer l mongo oloh biznes uh hurliinhanii biznes arg tvmniihee amidralaar toglogsodiin biznes
zochin · 2019/12/25
nvvrsiig n ogood ywuulchihgvi dee