Сэрэмжлүүлэг: Таксины жолоочийг боож, автомашиныг нь унаж зугтжээ
2020/02/10
Өнгөрсөн бямба гаригт буюу 2020.02.08-ны шөнө 01:25 цагийн орчимд таксинд явсан жолоочийг боож, автомашиныг нь унаж зугтсан хэрэг гарсан байна. Тодруулбал хэргийг 28 настай У, 32 настай А нар бүлэглэн 2020.02.08-ны шөнө 01:25 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Ойн дурсамж амралтын газарт 28 настай эрэгтэй Э-ийн машинд сууж явахдаа хоолойг нь боож, улмаар автомашиныг нь унаж зугтжээ.
Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн өдгөө хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажээ.
Иймд иргэн та болзошгүй эрсдэлээс сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                     
                     
                    
Зочин · 2020/02/10