Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл орон даяар онлайнаар явагдаж байна. 

Харин “Монгол хэл бичиг”-ийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж, гуравдугаар сарын 16-ны 18:00 цаг хүртэл явагдах бөгөөд гуравдугаар сарын 28-нд орон даяар “Монгол хэл бичиг”-ийн шалгалт нэгэн зэрэг эхлэх юм. 

Энэ жилийн хувьд 12 дугаар анги төгсөх хүүхдүүд Монгол хэл, бичгийн шалгалтад орох эсэхээ сургуулийн захиргаагаараа дамжуулан баталгаажуулах бөгөөд тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид заасан хугацаанд Монгол хэл, бичгийн шалгалтад заавал тусгайлан бүртгүүлэх ёстой юм. 

Урьдчилсан байдлаар Монгол хэл, бичгийн шалгалтад 32,000 шалгуулагч орно гэж тооцоолон, улсын хэмжээнд 50 шалгалтын төвийг бэлтгэх ажлын хангаж байгаа аж. 

ЭЕШ-уудыг зургадугаар 12-15-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар албаныхан мэдэгдэж байна.