Би яг ажилгүй мөнгөгүй болсон үедээ нэг бүсгүйтэй танилцсан өндөр царай зүс бие хаа нтр бол үнэхээр төгс ажил дээрээс нь очиж авдаг. Ажилтай гэрийх нь гадаа ирээд бид 2 жаал нялуурдаг байсан учир нь түүнд хүрээд үнсэхээр яг л ховсдуулсан юм шиг үнэхээр гоё сэтгэл мэдрэмж өгдөг.

Бие биерүүгээ хараад л зүгээр л инээд хүрээд л шалтгаангүйгээр инээлдэцгээдэг. Уулзах болгондоо л аз жаргалтай байсан даа. Тэдний гэр хол болохоор ажлаас нь очиж аваад гэрт нь хүргэх гэж өдөрт 40 км лав явна.

Мөнгөгүй үе байсан болохоор аав ээжээс хэдэн төгрөг аваад өдөрт 20.000 мянган төгрөгөөр бензин хийгээд аваад хүргэж өгөөд яг тэгээд л таарна. Машин маань 16-17 их идээд байсан юм надад гоё бэлэг сэлт нтр авмаар байна гэж шууд хэлчихдэг байсан л даа мөнгөгүй үе байсан болохоор 4 мөрт шүлэг бичээд өгөх юм уу гээд хэлчихсэн байдын тэгээд л файсбүүк дээрээ бэлэгтэй азтантай бичлэг байнга share-лээстэй нөгөөдөх нь болохоор цүнх гутал машин бэлэгтэй тиймэрхүү бичлэгнүүдийг байнга л post-сон. Би авч өгий ч гэж бодсон боломжгүй байсан юмаа.

Харин нэг өдөр ажлынхан бүсгүйчүүд бөөнөөрөө суугаад хүргүүлэх юм болохоор нь хүргээд л өгсөн тэрнээс хойш өдөр болгон ажлынхан хүүхнүүд ч гэж 2 бүсгүйг гэрт нь хүргэж өгдөг болсон. Явдаг замаараа биш 10 гаруй км тойрч явах болсон л доо тэгээд нөгөө хүрээд байдаг байсан бинзен нь хүрэхээ болиод нөгөө бүсгүйдээ мөнгөгүй бинзэнгүй гэж хэлэхээсээ санаа зовоод 2 найзыг чинь хүргэж өгч тойрч явж чадахгүйнээ гээд хэлээд авбаа. Тэрнээс хойш л бид 2-н харилцаа нээх сонин болсон надад итгэх итгэлгүй болсон юм шиг байгаа юм.

Урьдных шиг тэр гоё мэдрэмжүүд нь ирэхээ больсон удахгүй надтай уулзахаа болоё гэж хэлсэн. Намайг блок хийсэн. Би ч за за гээд Монголын сайхан хүүхнүүд мундсан биш гэж бодоод тэгье өө л гэсэн. Гэвч өдөр болгон л тэр толгойнд орж ирээд бодогдоод байх бодохгүй гэж бодсон ч бодогдоод өөртөө итгэлгүй болсон юм шиг мэдэрмж төрөөд байхаар нь гэрийнхэн гадаа очоод уулзаж үзсэн нүүр өгөхгүй хэвээрээ. Одоо ч гэсэн толгой дотор бодогдоод яах учраа мэдэхгүй л байж даа яах вэ одоо?