Дуучин Г.Эрдэнэчимэг шинэ клипээ цацалаа. Түүний ээлжит уран бүтээл нь "Нэг голын ус" хэмээх өвөрмөц бүтээл болсон хэмээн сонсогчид нь үнэлэлт өгөөд байна. Уран бүтээлийнхээ талаар тэрбээр  "бүтээл шинээр төрнө гэдэг яг л шинэ хүн төрөхтэй адил. Түүнийг цаашид олон хүн хайрлах, эс хайрлах, тэр амжилттай явах, үгүй гээд л яг л миний үр хүүхэд шиг догдлон хайрлан бас санаа зовон хүлээдэг билээ" гэлээ.