Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйн шинжилгээнээс коронавирус илэрсан. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн тав дахь тохиолдол болж байна. 

 

Тухайн иргэн нь Италиас ирсэн Монгол Улсын иргэн бөгөөд лабораторийн шинжилгээгээр коронавирус болох нь тогтоогдсо ба харьцагч 13 иргэнийг судалж, шинжилгээнд хамруулжээ. Тэгвэл коронавирусийн халдвараар дахин нэг хүн өвчилжээ. Энэ талаар дөнгөж сая ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Онгоцоор зохион байгуулалттай явж ирсэн болохоор ойрын харьцагчийг олоход дөхөм байгаа. Түргэвчилсэн оношлуураар Берлин-Москва-Улаанбаатар тусгай үүрийн онгоцоор зорчиж ирсэн  нэг хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Гэхдээ үдээш хойш лаборторийн хариутай харьцуулж байж албан ёсны нотолгоотой хариу гарна. Нийт илэрсэн иргэдийн нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. Бусад нь ноцтой асуудал одоогоор алга.