БНСУ руу зорчиж буй гадаад улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тусгай журмын дагуу улсын хилээр нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэд эрүүл мэндийн асуумж, мэргэжлийн хяналтыг тусгай маягтыг зайлшгүй үнэн зөв бөглөж, эрүүл мэндийн үзлэг буюу халуунаа шалгуулах шаардлагатай байна.

Харин онгоцонд суухын өмнө Солонгос Улсаас гаргасан эрүүл мэндийг хянах буюу Self-diagnosis апликейшний сүүлийн хувилбарыг гар утсандаа татан авч суулгасан байх (Google store, App store-с татан авах) шаардлагатай байна. БНСУ-ын хилээр нэвтэрсэн өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд өдөрт нэг удаа (тухай өдрийн 00:00 цаг хүртэл) биеийн байдлаа ажиглан, COVID-19 халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхийг апликейшний Yes/No хэсэгт заавал тэмдэглэж оруулна. Хяналтын хэсгийг бөглөөгүй тохиолдолд “Call Center”-ээс утсаар таны мэдээллийг авах бөгөөд холбоо барих боломжгүй тохиолдолд байршил тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг анхаарна уу.

- Биеийн халуун 37.5-аас дээш

- Ханиалгах

- Хоолой өвдөх

- Амьсгал давчдах

шинж тэмдгийн аль нэг нь илэрсэн тохиолдолд Self-diagnosis апликейшнд заавал мэдээллээ оруулж 1339 тусгай дугаар руу залгах эсвэл өөрт хамгийн ойр байрлах эрүүл мэндийн төв, урьдчилан хянан тандах бүсэд хандах хэрэгтэй байна.

Self-diagnosis апликейшнийг хэрэглэх заавар, сүүлийн хувилбар мөн эсэхийг хэрхэн шалгах, баталгаажуулах кодтой холбоотой мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

Баталгаажилтын код авах зааварчилгаа

Код авах

Өөрийн эрүүл мэндийг хянах App шалгах зааварчилгаа (Англи хэл)