Монголд хүн болж төрснөөс мал болж төрсөн нь дээр гэж үү, Сангийн сайд аа!
2020/05/18
Засгийн газраас цар тахлын үед иргэдийнхээ амьжиргааг дэмжих, эдийн засгаа тэтгэх багц арга хэмжээ авч буйгаа зарлах болсон ч бодит амьдрал дээр нэг гараараа халамж тарааж, нөгөө гараараа хувийн хэвшлээ багалзуурдаж эхэлжээ.
Тавдугаар сарын 6-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх телевизийн камерын өмнө Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа “Энэ сараас эхлэн аравдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд 0-18 насны хүүхэд сар бүр авдаг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгох шийдвэрийг гаргалаа. Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талон 16 мянган төгрөг байсныг 32 мянган төгрөг болгож нэмэгдүүлж байна. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөг болгосон”-ыг зарлаж байв. Түүнчлэн ямаанд 20 мянган төгрөг олгохоор болсноо ч давхар дуулгаж байлаа.
Харамсалтай нь, дээрх мөнгийг өгөхийн тулд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хувийн цэцэрлэгүүдэд өгдөг хувьсах зардлаа зогсоосон нь тэнд ажиллаж буй багш, ажилчдын хоногийн хоолыг булаасан шийдвэр болжээ. Хувийн хэвшилд ажиллаж буй багш бол хоосон хонож, ажилгүй болсон ч Ардын засагт хамаагүй бололтой.
Тэр тусмаа ямаанд мөнгө өгөхийн тулд хүүхдийнхээ боловсролыг хөсөр хаядаг нь Монголын төрийн зарим түшээдийн ямар өчүүхэн болохыг харуулж байх шиг... Ямар сайндаа Монголд хүн болж төрснөөс мал болж төрсөн нь дээр гэсэн хэлц үг хүртэл гарах билээ.
Салбарын сайд нь Архангайд, Сангийн сайд нь Увсад нэр дэвшиж буй тул хөдөөний малчдад таалагдахын тулд хүүхдийн боловсролд МАН-ын сайд нар хөрөнгө оруулахаас татгалзах нь аргагүй ч биз. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар та хүүхдэд зориулагдсан мөнгийг сонгуульд зориулахаа больмоор гэх бодол зарим нэгэнд төрж байгаа юм. Тэгээд ч МАН-ын сайд нарын олонх нь мянгат малчид. Мянгат сайд нар боловсролыг дэмжсэнээс ямаагаа дэмжсэн нь ядаж л эдийн засгийн хувьд өөрт нь илүү ашигтай ч биз.
Дэлхийн дахинд нүүрлээд буй КОВИД-19 халдварт тахлын улмаас Монголын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг 2020 оны нэгдүгээр сараас хойш үйл ажиллагааг нь есдүгээр сарын 1 хүртэл зогсоосон. Хөл хорионы дэглэмээс болж боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхэн, ялангуяа хувийн цэцэрлэгүүд дампуурлаа зарлахад ойрхон болжээ.
Бусад улс оронд хүний хөгжлийн хамгийн чухал үе, улс орны хөгжлийн тулгуур нь сургуулийн өмнөх боловсролыг хамгийн чухал гэж үзэж бүх талаар дэмждэг атал Монголын төр хүүхдийн хөгжлөөс татгалзаж, ямаанд мөнгө тараахыг илүүд үзэхээр шийдвэр гаргалаа.
Жилийн жилд, намрын намарт цэцэрлэг, сургуулийн эрэлт хэрэгцээ ихсэж, олон мянган хүүхэд цэцэрлэггүй үлддэг. Тэдгээрийн ихэнхийг хувийн цэцэрлэгүүд хүлээн авдаг. Хувийн цэцэрлэг нь боловсролын салбарт шударга өрсөлдөөнийг бий болгож, ирээдүйн элитүүдийг бэлтгэж, хүртээмжтэй чанартай боловсролыг эзэмшүүлж байдаг. Гэтэл ирэх намраас хувийн цэцэрлэгүүд хүүхдээ авч чадахгүйд хүрэх нөхцөл үүсчихээд байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сонгуулиас өөрийг бодохгүй нь эмгэнэл гэлтэй.
Монголын амьдрал сонгуулиар дуусчихгүй. Хэрэвзээ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүүхдийн боловсролд зарцуулагдах мөнгийг ямаанд өгөөд дуусгавал 40 мянган хүүхэд ирэх намар гэхэд “гудамжинд” гарах нь.
Ямаа = 200 тэрбум : Хүүхэд = 2,3 тэрбум
Үнэндээ төрийн зарим ачааллыг үүрч, боловсролын салбарт хөрөнгө оруулж яваа цэцэрлэг, сургуулиудаа улсын ба хувийн гэж төр алагчлах ёсгүй.
Боловсролын хуулиар төр цэцэрлэгийг өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжинэ гэж заасан байхад Сангийн сайдын хууль зөрчсөн шийдвэрээр, алагчилсан бодлогоор хувийн цэцэрлэгт ажиллаж буй олон мянган багш ажилчид цалингүй, хоногийн хоолгүй болж байна. Тэд “Монголын төр ээжийнх нь цалинг аваад чиний мөнгийг нэмчихлээ” гэж хүүхдэдээ учирлах уу, уйлах уу!
Ирэх намар энэ харгис бодлогынхоо хариуцлагыг МАН үүрч чадах болов уу? Өнөөдрийн сонгуулийн төлөө маргаашийн боловсролын салбарыг бодлогоор дампууруулж болохгүй гэдгийг учир мэддэг бол гадарлах ёстой баймаар...
Засгийн газрын иргэдийн амьдралыг дэмжих бодлого ингэж хэрэгжвэл эсрэгээрээ ирэх намар гэхэд хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүй эцэг эхчүүд гэртээ сууж амьдрал нь улам хэцүүднэ. Монголын хүн амын 70 гаруй хувийг залуучууд эзэлдэг. Төрөлт ихсэж байгаа учраас цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн тоо ч жил бүр өсдөг. Төр бүх хүүхдийг улсын цэцэрлэгт хамруулж чадахгүй, эрэлт хэрэгцээ нь байгаа нөхцөлд хувийн хэвшлийн цэцэрлэгийн ажлын байрыг хадгалж үлдэх нь айл өрх, улсын эдийн засагт ч хэрэгтэй. Хувийн цэцэрлэгүүд үүдээ баривал төрийн ачаалал, дарамт улам нэмэгдэнэ. Аав, ээжийнх нь нэг нь ажилгүй болж гэртээ суухад хүрнэ. Багшаас нь цалинг нь хулгайлж, хүүхдэд өгөх, хүүхдээ боловсролыг нь “хулгайлж” ямаанд өгөх нь Засгийн газрын эдийн засаг, иргэдийн амьдралыг дэмжсэн бодлого болж чадах уу.
Зочин · 2020/05/18
Зочин · 2020/05/18
МАН-г энэ сонгуулиар сонгохгүй байхад л болно шүү дээ. Боловсролоо ямаанаас дорд үздэг бодлоготой намаар улс орон юу хийхэв дээ. МАН-д зохих дүнг нь тавьцгаая!
Зочин · 2020/05/18
Tsalingaas tsalingiin hoorond amidarlaa zalguuldag bsan bid nar odoo ajilgvi orloggvi hetsvv bn amraltiin mongo awna gj hvleej bsan olon bagsh nar bga ter bagsh nariin ard vr hvvhed ger bvl gj baidiin ulsaas ugnu gsn 200ch bhgvi
Хувийн цэцэрлэг · 2020/05/18
Яах ч аргагүй онцгой нөхцөл байдал үүсээд ажил зогссон шүү дээ. Арга хэмжээ авч багш, ажилтнуудаа хагас хугас цалинтай хэдэн сар болголоо. Одоо буцаагаад авна, энэ олон сарын турш цалингүй бай гэдэг чинь арай хэтэрсэн хэрэг бишүү, сайдаа
Хувийн цэцэрлэг · 2020/05/18
Ингэж болохгүй. Хувьсах зардлаараа арай гэж амь зогоож бгаа цэцэрлэг, багахан цалингаараа өрхийн хэрэгцээгээ хангаж бгаа багш ажилчдыг яаж амьдар гээд бгаа юм бэ?
Zochin · 2020/05/18
9/15 hurtel ene bagsh nar yaj amidrah yum be? Urh tolgoilson, tureesiin oron suutsand amidardag, zeeltei bagsh nariin niigmiin asuudliig ni shiidej uguuchee. Yagaad yu ch hiihgui bgaa yum be?
Huviin hevshiliihen hvn bishvv · 2020/05/18
Za bas arai ymaa bid nar chin hvn shvv dee hvnii toonoos garaa yu
bagsh · 2020/05/18
Uuchlaarai saidaa yrunhii said anh hul horio togtoohdoo uls huvi gej yalgahgui huvisah ugnuu gej alban yosnii medegdel hiigee bizde hoorondoo uyldaa holboogui sonin humuus ve
bagsh · 2020/05/18
bid yaj amidrah yum bee. tsalingiin zeelee ch tulj chadahgui hoolgui suuj bn.
Зочин · 2020/05/18
Улсаас өгч бгаа хувьсах зардал хувийн цэцэрлэгийн хувьд нийт санхүүжилтийн 20хувь л бга шүү дээ. Бид чинь төлбөрөөрөө өөрсдийгөө болгоод явж байдаг улс шүү.
solongoo · 2020/05/18
Ene gargasan shiidveriig demjixgui bna shuu. iim ynzaar ajil xiivel songox xun oldoxgui l bx daa. bid malaas dor bish !!!
araichde khurelbaatar saidaa · 2020/05/18
bagsh nar yamaanaas dor boljdee
Монгол хүн · 2020/05/18
Багш нар цалингаа авах ёстой шүү дээ.