УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар ирэх зургадугаар сарын 2-ноос сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх ёстой. Гэвч хуульд заасан хугацаанаас өмнө нэр дэвшигчдийг сурталчилсан фэйсбүүк хаяг нээгдэн, ажиллах болжээ.

Иймээс  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар фэйсбүүк хаягт хяналт тавин, нэр дэвшигчидтэй холбоотой сурталчилгаа, чансаа тогтоох зорилготой санал асуулга явуулсан 30 фэйсбүүк хаягийг хаалгах дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлээд байна.