Бороотой өдрийн мэнд хүргэе! заавал уншаарай!!!
Миний мэдэхгүй амьдрал..... миний бичих зүйлд ихэнхи нь дургүйцэх байхаа гэхдээ хүн бүхэн л алддаг бүгд л анх удаагаа амьдарч байгаа тийм болхоор битгий их хэмлээрэй гэж та нараасаа хүсье
Би одоо 23 хүрч байна. 2019 онд их сургуулиа төгссөн. Анх 2015 онд хотод оюутан болж ирээд анх удаа хот гэдэг зүйлийг үзээд сайхан байсаан улаан хацарласан л охин байсан.
манай ар гэрийн амьдрал тийм сайн бишээ аав маань маш их уудаг уухаараа хэд хэдэн хоногоор дээрээ 2 ахтай 2 ах тусдаа амьдарлаа бодсон хөдөө ээжийг ганцааранг нь орхиод уугаад явчихдаг уугаагүй бол миний аав шиг сайхан хүн байхгүйгээ уудаг ч гэсэн аавдаа би маш их хайртай.
Эхний жил 2 курсын намрын семистэрийн төлбөрийг ээж ааваараа төрүүлсэн бас байрныхаа мөнгийг. 2курсдээ байхдаа нэг орой өрөөний охин хоёулаа гарж хүнтэй уулзчихаад ирье гээд цуг гарсан намар байсан. Тэр үеэс л миний өмнө үзээгүй амьдрал урд минь гарч ирсэн. Тэр найз маань нэг ахтай уулзсан надад гадуур хононо гэж хэлээгүй би ч ч асуулгүй гараад явсан.

Тэр орой гэрт очоод wine пиво тэр уусан бид 2 оос хамаагүй ах 17 насаар ах би гэрт нь ороод л хүн ингэж амьдарч болно гэж үү гэж дотроо уулга алдсан, үнэхээр гайхалтай тохижуулсан айл байлаа бүх юм нь автомат бараг нүдэндээ ч итгэсэнгүй бүгд л уугаад идээд л Тэр хүн намайг сонирхоод байгаа нь илт. Эхнэрээсээ салаад 5 н жил болсон хүн байсан тэрнээс хойш хүүхэн нтр зөндөө байсан гэхдээ хамт амьдраагүй гэдгээ хэлсэн. Найз маань ч надад наачих санаатай тэр үед би найз залуутай байсан хүүхдийн өрөө гэсэн лүү нь ороод хаалгыг нь түгжээд унтаад өгсөн юу ч болоогүй маргааш нь хичээлтэй байсан болхоор өглөө эрт босоод гэр орныг нь цэвэрлээд гарах гэтэл хүргээд өгье гээд цуг явцгаалаа.

Тэрнээс хойш над руу байнга залгаасатай би худлаа яриастай үнэнгээ ч хэлсэн та надаас ах болохгүй бүтэхгүй гээд ч зүгээр уулзая гээд 2 сар боллоо. Байрны гадаа ирчихээд явахгүй бие өвдөөд байна гэхээр баахан эм тан өгөөд оруулчихна. Утсаараа блок хийсэн ч өөр өөр дугаараас залгана. Найз залуутайгаа уулзаад байж байтал / утсаа сольсон байсан блоклоогүй байсан угаасаа 10н хэд хоног алга болсон байсан болхоор больсон гэж бодоод тоогоо ч үгүй хаячихсан байсан./

9911 залгаад найз залуу тэрийг нь хараад бөөн юм, чам руу яахараа 9911 залгадаг юм гээд тэр оройжингоо хэрэлдлээ, би гуйлаа үнэнээ хэллээ, надад итгэдэггүй, хэлэх хэлэхгүйгээр доромжлоод хэд хоног өнгөрлөө аргаа барлаа. Үг хэл нь дэндэж би бүх үнэнээ цуг явсан найзаа хүртэл уулзууллаа, угаасаа маш аймшигтай хартай хүн байсан. Тэгээд салахаар боллоо, нөгөө ах залгаастай, мсж бичсэн хэвээр л, салах гэж бөөн юм болсон. Араас дагадаг, хутга барьж салвал би үхнэ гэж сүрдүүлнэ, 2 давхраас хүртэл үсэрсэн тэгээд байхаар юун нийлэх харин ч эсрэгээрээ тэр хүнээс айдаг болж улам л дөлсөн.

Тэгсэн ч найз нөхөд ,багш, ар гэрлүү залгаж танай охин янхан болсон энэ тэр гээд бүр балайрч өгсөн. Нэг орой ээж залгаад аав чинь уусан, 2 ах чинь ажил төрөл байхгүй гээд л уйлаад, би ч уйлаад тэгээд дотроо ер нь яадаг юм тэр ахтай уулзая гээд уулзаж эхэлсэн. Төд удалгүй тэднийд бараг амьдардаг боллоо. Миний мэдэхгүй гайхалтай амьдрал дэлгүүрт ороод үнийг харалгүй авах, идэж үзээгүй хоол өмсөж үзээгүй хувцас барьж үзээгүй утас Миний амьдрал орвонгоороо эргэв.

Гэхдээ ар гэртээ наасан юм байхгүй ээ, сургуулийн төлбөр давхар муу санаалаад байрныхаа төлбөрийг ч хийлгэдэг байв. хэзээ хэрэлдээд хэзээ хөөчих бол гээд л тэр. Тэр хүн бол уг хүн нь сайхан сэтгэлтэй тусархаг, хар муу санаагүй хүн байсан даан ч хүнд нэг юм заавал дутагддаг гэдэг шиг тэр хүнд ханийн хайр байдаггүй байлаа. 2 ч эхнэрээс салсан маш түргэн ууртай хүн байсан, 1 жил гаран цуг амьдарлаа миний ч өмсөж зүүх улам л ганган болсоор би ч энэндээ бараг дассан. Гэхдээ сэтгэлд нэг л юм буглаад байдаг байсан. Энэ хүн бид 2 хэзээ ч бүтэхгүй гэдэг үзэл. Харин тэр хүн аль хэдийн намайг эхнэрээ болгоно гээд итгэчихсэн бүр ээждээ хүртэл намайг хэлээд ээж нь нэг удаа намайг ирээд хацар дээр үнэрлэчихээд явсан. Дотор салганаж би нэг хүний амьдарлаар тоглочихлоо гээд л, нэг удаа найзтайгаа Бөмбөгөр зах тэр үед найзыгаа дагаад орсон. Би ч нэгэнт орсных хар жинс авчихая гээд хар жинс авав. Нэлээн таргалсан учраас хэр баргийн юм зохихгүй, за яахав нэг ээлжинд гээд авчихав. Тэр орой л би шал өөр болсон, намайг өөртөө зохихгүй юм авлаа, хачин юм нтр гээд л.

Би ч яахав угаасаа өмнө нь урдаас нь хэдэрлчихдэг байсан болхоор зангаараа л миний биен дээр өмсөнө танийх биш ямар нтр гээд хэрүүл хийлээ. Өмнө ч бага сага хувцас дээр иймэрхүү юм болдог л байсан. Тэгсэн гэнэт л дуу нь өндөрсөөд ширээн дээр байсан чихрийн тавиураар намайг зохиод унагаачихав юу болоод өнгөрснийг ч мэдэлгүй нэг харсан цус гоожсон байв. Аавдаа ч зодуулж үзээгүй би уурласандаа сэрээ аваад шидчихсэн чинь толгойд нь очоод зоогдчихсон.

Үхтлээ айсан тэгсэн ч намайг цохисонд нь уур хүрч баахан хэрэлдээд нөгөө өрөөнд ороод хаалгаа түгжээд суулаа, айсандаа найз луу нь залгаад хүрээд ир гээл хэлчихэв. Найз нь ч ирлээ гараад харсан зүгээр сууж байна, пиво уусан ,тэр орой 2 өөр өрөөнд унтав.

Өглөө болсон миний нүд, хүзүү, хөмсөг хөхөрчихсөн байсан. Би ч та намайг ийм болгосон энээ тэрээ явна барина гээд бөөн юм боллоо. Уучлаарай гээд л баахан уучлалт гуйв. Гэрээс ч гарсангүй 4- 5 хонолоо. Ер нь тэрнээс хойш гар хүрдэг болсон, хүрэх болгонд нь ямар ч байсан сургуулиа төгсөөд авая гээд шүд зуун гүрийсэн. Ямартай ч намайг алчихаар тийм аймар бол биш байсан учраас тэссэн. Гэхдээ зодуулснаас илүү бид 2т сайхан дурсамж маш ихээ. Бүх сайхан гэснийг л надад зориулдаг, өөрөө дургүй ч тарвагны боодог хүн амьтнаас гуйсаар байгаад 7 хоног шахуу хийж өгнө. Өөрөө хүсэлгүй ч би дуртай гэвэл заавал хийж өгнө, юу ч байсан. Чамайг инээлгэж байвал надад гоё байнаа гээд л Тэр хүний гэнэн зан хүүхэд шиг инээдэнд би одооо ч хайртай.

Тэгээд 4р курсдээ оров, төлбөрөө ч төлүүллээ. Хавар нь төгсөх гээд хичээл ихтэй бас нэг өдөр хэрэлдлээ, намайг пизда нтр гээд л гэнэт заза ингээд дуусгая гээд бүх хувцсаа аваад байрандаа ирэв. Эхэндээ ч уучлалт гуйгаад байн байн залгаад байдаг байсан сүүлдээ ч чи хүн чанаргүй нтр гээд л хэрүүл хийсэн мсж блоконд байнга ирээстэй. Хонхны баяраар бэлэг аваад бас хэдэн төгрөг өгөөд явжулсан байсан.

Маш их өрөвдөж байсан ч бид 2 хэзээ ч бүтэхгүй хөгшин болсон аав ээжийнхээ нүүрийг эдний охин баян хөгшинтэй суусан гэдэг нэр зүүлгэхгүйн тулд. Өөрөө ч нэлээн дассан сайхан амьдарлаас буцаад борчуудын амьдрал надад сайхан байсангүй ээ. Байнга бухимдаж ажилд ч орж чадахгүй цалин ч үгүй өөртөө итгэлгүй болж одоо бол зүгээр л яахаа мэдэхгүй хогийн охин болоод сууж байна.

Бардам зантай ч юм уу таарсан ажил нь надад таалагдахгүй, надад таалагдсан нь намайг авахгүй, одоо мөнгөгүй ээж аваасаа мөнгө гуйх эрхгүй, авахыг ч хүсэхгүй байна. Ингээд өөрийгөө хохино гээд чичлээд сууж байна. Зүгээр л өдөр хоног ямар ч утаггүй санагдаж байна. Одоо ч залгадаг л даа гэхдээ буцаад очвол би хэн болох вэ. Тэр хүн тоголоом биш цуг л амьдрахгүйгээс хойш би тэр хүний амьдарлыг алаад яахав гээд сууж байна. Би яавал дээр вэ? надад ямар ч сэдэлжилт ямар ч зорилго хүсэл алга үхмэл болчихоод байна. Суряаа мөнгө байхгүй, зөөгч хийеэ 4 жил сурчихаад ийм юм хийх гэж гээд өөртөө бухимдана. Өөрийгөө үзэн ядна,  хараана зүхнэ,  нойр ч хүрэхгүй юм.  Яах вэ