Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Баянбүрдийн автобусны буудлын хойно Панда авто засварын газарт гал түймэр гарсан дуудлага 22.08 цагт НОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангийн нийт 32 алба хаагч гал унтраах зориулалтын 9 автомашинтайгаар галыг бүрэн унтраан ажиллажээ. Авто засварын газарт гал гарч, засварын газарт байсан хоёр автомашин шатсан байна. Одоогоор гал гарсан шалтгааныг шалгаж байгаа аж.