Та бүхэн сайн байцгаана уу? надад ярилцах хүн үнэндээ байдаггүй ээ. би найз залуугаа танидаг болоод 8 жил хамт амьдраад 7 жил болж байна.

Амьдрах хугацаанд бусдын адил тэгээс бүхнийг эхлүүлж өөрсдийн хөдөлмөрөөр энэ амьдралаа босгож л явна. За гол асуудал бол бид 2 хэдэн сарын өмнө жижигхэн асуудлаас болоод муудалцаад хэн хэн нь ч буулт хийж чадалгүй сар гаран салж тусдаа байж байгаад эвлэрсэн юм. Эргээд л хуучин янзаараа хэвийн л байлаа. Харин сүүлийн үед найз залуу маань нэг л хэвийн бус түгшүүртэй, ууртай байх болсныг анзаарсан. Би аргалж шалж асуусаар байгаад юу болсныг нь мэдэж аваад үнэндээ л шоконд орчихоод байна. Хэсэг салсан байх хугацаандаа нэг хүүхэнтэй хэд хэд унтсан гэнэ. Тэр хүүхэн нь намайг байдаг гэдгийг мэддэг байсан гэсэн.

Гэтэл манай хүнээс жирэмсэн болсон, гаргана чиний яах хамаагүй өөрөө өсгөөд аваад явна гээд зүтгээд байгаа гэж хэллээ. Чамайг хэзээ нэгэн цагт өөр хүнээс мэдсэнээс өөрөө хэлье гэж бодсон юм гэнэ. Миний бодлоор энэ босгосон амьдралаа тэр явдлаас болж үрэн таран хиймээргүй байдаг. Гэвч бүхэл бүтэн хүүхэд нь байгаад байгаа шүү дээ. манай нөхөр өөрөө 2-лаа урдах амьдралаа л хичээгээд амьдаръя л даа гээд гуйгаад байгаа. Яг яах вэ? хүнд хэлж ярилцаж ч чадахгүй юм. бид 2 хүүхэдгүй. та бүхэн зөвлөгөө өгөөч.