Өчигдөр Ц.Тувааны даргалж буй гэх Ардчилсан Нам АН-ын даргын сонгуулийг албан ёсоор эхлүүлж, нэр дэвшигчидээ бүртгэлээ. Ардчилсан Намын даргад нэр дэвшихээ

1. УИХ-ын гишүүний зөвлөх асан Ш.Жандос

2. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин 

3. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл

4. АЗХ-ы Ерөнхийлөгч С.Эрдэнэболд

5. Өвөрхангай аймгийн АН-ын дарга О.Алтангэрэл

6. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл

7."Глобал удирдагч" дээд сургуулийн захирал Б.Отгонбат 

8. НИТХ-ын төлөөлөлөгч, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа

9. УИХ-ын гишүүн  Ж.Батсуурь 

10. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат

11. АН-ын Шинэчлэлийн Хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв

12. АН-ын гишүүн М.Чимэддорж 

13. АН-ын гишүүн П.Мөнхтулга

14.  АН-ын дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг

15. УИХ-ын гишүүн асан, МоАХ-ы дарга асан С.Билэгсайхан

16. Ардчилсан Оюутны Холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвадорж

17.АН-ын гишүүн М.Амарсайхан

18. АН-ын гишүүн Т.Энхсайхан нар  илэрхийлж, холбогдох материалаа хүлээлгэн өгсөн юм.

Ц.Тувааны гэгдэх АН уг үйл ажиллагаандаа итгэлтэй байж, АН-ын гишүүд ч фракц хамааралгүй намын даргад нэрээ дэвшүүлж идэвхтэй оролцсон шалтгаан нь уг үйл ажиллагааг АН-ын Дотоод Сонгуулийн Хорооны дарга И.Мөнхжаргал удирдан зохион байгуулсан явдал байлаа.

 

Гэвч "Эрдэнийн АН" уг үйл ажиллагааг мөн л дүрмийн бус гэж үзэж буй аж. Учир нь "Эрдэнийн АН"-ын ҮБХ хуралдан, 4 жил болж бүрэн эрхийн хугацаа нь дууссан АН-ын Дотоод Сонгуулийн Хорооны бүрэлдэхүүн, удирдлагыг өөрчилсөн байна.

 

Ингэснээр И.Мөнхжаргал огцорсон атлаа АН-ын даргын сонгуулийн бүртгэлийг хийсэн болж таарчээ. 

Энэ тухай С.Эрдэнэ : "Өчигдөр АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид гээд нөхдүүд бүрэн эрхийн хугацаа нь дууссан ДоСХ-ны зарим нөхдүүдийн хийсэн дүрмийн бус бүртгэлд бүртгүүлснийг хараад АН-ыг маань хэн хаанаас самарч үймүүлж хувааж өмчлөхийг санаархаж байгааг сайн ойлголоо.  Бүү горьдоцгоо!!" гэжээ.

"С.Эрдэнийн АН"  шинээр бүрэлдсэн АН-ын Дотоод Сонгуулийн Хороогоороо дамжуулж, АН-ын даргын сонгуулийг 4-р сард шинээр явуулж, намын даргад нэр дэвшигчдийг бүртгэн, өрсөлдүүлэх юм байна.