Хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудал сөхөгдөх болсоноос хойш морь унах хүүхэд олдохоо байж бүр асрамжийн газраас хүүхэд өргөж авдаг болсон гэх яриа гарсан билээ.

Тэгвэл одоо бүр хэтэрч хогийн цэг дээрээс хүүхэд хулгайлдаг болж. Хүүхдийг мориноос дор үнэлэхийг зогсоох хэрэгтэй байна. Тодруулбал, Өнгөрсөн даваа гаригт буюу 6-р сарын гурваны өдөр Сонгино-Хайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанчулуутын хогийн цэгээс 9 настай С гэгч хүүг хулгайлж явсан байна. Тухайн үед хүүгийн эцэг С хүүгийнхээ хамт хог түүж байхад нь “марк, улсын дугаар нь тодорхойгүй цагаан өнгийн суудлын машинтай хоёр хүн ирж, хурдан морь унах хүүхэд хайж байна” гээд хүүг авч яваад ор сураггүй алга болсон байна. Одоогоор тус хэргийг Сонгино-Хайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэнэ.