​Монголын хошин урлагийн “Шилдэг өнгө” продакшины жүжигчин МУСТА С.Өлзийхүүг зааны цуглуулгатай гэдгийг бид мэднэ. Тиймдээ ч жүжигчиний маань гэрт  хаашаа л харна том, жижиг зааны сувинерүүд бий гэнэ.

Тэрбээр хэлэхдээ: "Хүн чинь цуглуулгаа тоолдог­гүй гэдэг биз дээ. Би яг нарийн тоо гаргаагүй ээ. Дөрвөн зуу хол дав­сан байх" хэмээн онцолжээ.

 Ерөнхийдөө заан цуглуулах нь эдний гэр бүлийнхний хобби болчихсон гэнэ. Харин ар­чилж, цэвэрлэж, бүртгэж хариуцдаг нь жүжигчин С.Өлзийхүү. Мөнгө, зэс, шаа­зан, шавар, мод гээд төрөл бүрийн материалаар бүтээгдсэн заанууд түүний цуглуулгад бий.  Хошин урла­гийнхан, дуучид, олны танил эрх­мүүд жүжигчин С.Өлзийхүүг заан цуглуулд­гийг мэддэг болохоор гадаад дотоо­дын аль л гоё сайхан зааны сувинер бэлэглэдэг гэнэ.

Хамгийн сонирхолтой нь зааны цуглуулга нь нэмэгдсэн өдөр нь, түүний гэр бүлд ямар нэгэн сайхан явдал тохиолддог байна.   Мөн тэд гэр бүлээрээ зааныг дээдэлдэг бөгөөд түүний хань найруулагч  Ц.Хүсэлбаатар:  "Заан чинь их амар амгалан амьтан. Олон заан­тай болохоор тэгдэг ч юм уу, ма­найд барагтай бол хэл ам, хэрүүл гардаггүй. Манайх чинь заан шиг амар амгалан, тайван айл даа" хэмээн онцолсон удаатай.