Хөөрхөн гэгч нь жүжиглэж дэлгэцийн бүтээлд өнгө нэмчихдэг залуу жүжигчин бол Б.Мишээл . Залуухан, царайлаг орчин үеийн бүсгүй маань “Учрал” кинонд 70-аад оны тулгар биетэй бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Түүнийг үзэгчид "Голланд сарнай", "Код", "Давхар цохилт", "Дэлхийд дурласан сар" зэрэг киноны дүрээр нь илүүтэй танина.

 

 

Тэрбээр хайртай М.Цэнгүүнтэйгээ өнгөрөгч аравдугаар сард хуримаа нижгэр хийсэн билээ. Энэ үеэрээ хөл хүнд байсан гэдгийг гярхай нэгэн нь ажигласан байх. Тэгвэл тун удахгүй амаржих гэж буй жүжигчин бүсгүй маань хөл хүнд нандин зургаа олонд дэлгэлээ. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна шүү.

Д.Ана