​     Хүүхэд асрагч байсан охин Отгонтэнгэр их сургуулийн цэцэрлэгийн багшийн ангийн  3 дугаар курсын оюутан байжээ. Хэмээн хэвлэл мэдээллийн сайтуудаар Отгонтэнгэр их сургууль зуучлаад өгсөн юм шиг  мэдээлэл тархаад байнаа.

     Энэ талаар Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн сургалтын албаны дарга Зээргэнэ багштай холбогдож энэ хэргийн талаар тодрууллаа: Манай сургууль цэцэрлэгийн багшийн ангийг 2 жилийн өмнөөс авдаг болсон. Түрүү жилийн  3 дугаар сараас хойш энэ хүүхэд хичээлдээ суухаа больсон. Баян айлд л асрагчаар орсон сурагтай хичээлээ хаясан. Энэ хүмүүс өөрсдөө тохиролцсоны үндсэн дээр хүүхдээ харуулсан манай сургуулиас энэ хүүхдийг зуулчилж өгөөгүй тэрэнд манай сургуулийн нэр хүндийг унгааж байгаа нь сонин байна.  Тэр охин анх сургуульд орж ирж байхдаа их даруухан хүүхэд байсан. Гайгүй мөнгөтэй айлд ажиллаад ааш зан нь өөрчлөгдсөн юм байлгүй дээ гэж хэллээ.

      Хүүхэд асрагчийн  ээж сургуулийн удирдлагуудтай уулзаж уучлалт хүсэж тус сургуультай ямар нэгэн холбоогүй гэдгээ хэлж өөрийн охиноо “ингэж хүүхэд зодох” хүүхэд биш ийм хэрэг хийсэнд нь гайхаж байна хэмээн  зарим телевизэд ярилцлага өгч байсан.