Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэн 27 уулчны 17 нь ор сураггүй алга болж одоогийн байдлаар 14 хүний цогцсыг олоод байгаа юм. "Удахгүй ирнээ" хэмээн гарсан залуус эргээд гэрийнхээ босгоор хэзээ ч алхаж чадахааргүй болж буй нь туйлын харамсмаар. Тэдний амь эрсэдсэн шалтгааныг хэтэрхий олуулаа нэг олсонд орж явсан, ууланд авирах тохиромжтой сарыг сонгож яваагүй зэргээр тайлбарлаж байгаа бол зарим нэг нь Төрийн тахилгат догшин уулнаа гарсан нь амиа алдахад нөлөөлсөн гэх нэг нь ч байгаа юм. Тэгвэл Отгонтэнгэр хайрханы тухай ямар ч дууг эвлэгхэн дуулчихдаг хэвлүүхэн яриатай Б.Бат-Энэрэл хүү ийнхүү ярьж байсныг эргэн дурсъя: "Нүдээ аниад л дуулахаар Отгонтэнгэр харагдана. Цас мастайгаа зун болсон ч хайлахгүй. Очирваань бурхан ингэчихсэн харж байдаг. Тэр их азтай бурхан байналээ. Отгонтэнгэр азтай болохоор бурхан нь ч гэсэн азтай. Отгонтэнгэр хайрхан чинь амьд уул. Ерөөсөө дээшээ гарч болохгүй. Тэр цас нь уначихна. Тэгсэн мөртлөө үнэн сэтгэлээсээ залбирч гуйх юм бол хүсэл нь биелдэг" хэмээжээ. 

Эх сурвалж: Seen.mn