Томчуудын хүүхдүүдийн дунд ТОМ зодоон болсон уу
7 цагийн өмнө
УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд бусдын биед онц ноцтойгоор халдсан хэрэг гарсан талаар цахим орчинд анх хохирогч гэх залуугийн эгч нь мэдээлсэн юм.
Тэгвэл энэ хэрэг нэлээд томоохон эрхмүүдийн хүүхдүүд оролцсон бололтой. Энэ хэрэгт холбогдоод буй залуус нь УИХ-ын гишүүн асан, “Жем Групп”-ийн үүсгэн байгуулагч Ц.Цэрэнпунцагийн хүү, 28 настай Ц.Санжаачойпэл, УИХ-ын гишүүн асан, “Эрэл” ХХК-ийг ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын бага хүү, 29 настай Э.Тэмүүлэн нар хэмээн цахим орчинд мэдээлэл тарсан билээ.
Үүнээс гадна тус хэрэгт холбоотой дахин нэг этгээдийг эрэн сурвалжилж буй бөгөөд тухайн эрэгтэй нь мөн л улс төрийн нөлөө бүхий эрхмийн хүүхэд гэх яриа гараад буй юм.
Энэ талаар ЦЕГ-н Хэвлэл мэдээллийн төвөөс шалгаж байна гэсэн товчхон мэдээлэл л өгөөд буй. Тэгвэл энэ хэрэгт холбогдсон хүмүүс нь 40-50 тооны ч гэх албан бус мэдээлэл байгаа.
Ямартай ч 10 гаруй хүүхэд оролцсон гэх дүрс бичлэг ч тараад эхэлсэн. Тодруулбал, хэргийн газарт УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Т нараас гадна тухайн үйл явдал болох үед байсан хохирогч хүүхдийн хамт “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү, ЦЕГ-ын дарга асан Ж.Болд нарын хүүхдүүд байсан байж болзошгүй гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.
Харин тус хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дэд дарга асан, хурандаа С.Дашзэвэгийн хүү Д.С нь хохирсон гэх мэдээлэл мөн таржээ.
Үүнээс харвал тус зодоон албан тушаал томтой томчуудын хүүхдүүд нэлээд нэр холбогдох бололтой.
Зочин · 3 цагийн өмнө
hovdiin guilagchinguud
Зочин · 5 цагийн өмнө
DYRTAI UILCHLN AXTAI ZYGAATSN80955877
Зочин · 5 цагийн өмнө
TSAGN VANXANI SEXSDEX80955877SEXSEER DEWSGER BOLN
Зочин · 5 цагийн өмнө
BOOB XXNO BOOW DOLOON80955877VANXANDAAD