Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12.592 болж, нас баралт 10 болов
6 цагийн өмнө
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр өнөөдрийн байдаар /2025.07.21/ улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12.592 хүрээд байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 268 хүний 14 нь хүнд, 3 нь нэн хүнд байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 12.152, гэрээр эмчлүүлж буй 268, нас барсан 10, хавьтал болсон нийт 93.022 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4.858-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2.720 5-9 насны 1.600 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалсаар байна.
Зочин · 6 цагийн өмнө
BOOBN XXN80955877
Зочин · 6 цагийн өмнө
SEXSDI80955877