Үндэсний контент 21000 реалити шоу үзэгчдэд хүрээд багагүй хугацааг үдсэн. Монгол улсад 21000 -аар 10 хоног амьдруулдгаараа онцлотой тус нэвтрүүлгийн сүүлийн дугаар Солонгос улсад болсон гэдгээрээ онцлогтой.

Тус дугаарын оролцогчид болох жүжигчин Адъяа, Мөнх-Эрдэнэ нар үзэгчдийг багагүй талцуулаад авсан. Тэгвэл үзэгчдээс нилээдгүй шүүмжлэл хүртээд байсан оролцогч Мөөжиг "Үгийн муугаар хэлж байсан бүх хүмүүст баярлалаа. 21.000 шоу !!! Бидний зохиол дажгүй болов. КК ... 20-н жил нөхрөлсөн нөхөрлөлөөс минь. Хормойг минь шуусан ч муу үйл үл зухуйна" хэмээн өөрийн фэйсбүүк хуудсандаа бичиж энэ бүхэн зөвхөн нэвтрүүлгийн заль байсныг ил болгожээ. Харин нэвтрүүлгийн оролцогч Адъяа:

"Найзыг минь бүү муул нэр нь сэвтнэ                                                                                                                Найзыг минь бүү муул зүс нь гундана
Ямар найзтайг минь та бүхэн харсан байх 
Хамт байж дэмжсэн бүх хүнд баярлалаа... "21.000" шоу
Ус үзээгүй байж. Хормой битгий шуу... Гэж Монголчууд минь"
гэжээ.

www.Seen.mn