Эстони улсын иргэн Рой Страйдер  Монголын иргэн Н.Байгалмаад 57 мянган еврогоо залилуулсан гэх гомдлыг шүүхэд гаргаад байсан юм. Шүүхээс дээрх маргааныг хэлэлцээд Н.Байгалмааг буруугүй гэдэг шийдвэр гаргасныг өмгөөлөгч нь мэдээлсэн гэж энэ сарын 7-нд мэдээлэл тарсан билээ.

Тэгвэл энэ талаар эстони иргэн Рой Страйдер фэйсбуук хуудаснаа худал мэдээлэл хэмээн бичсэн байв. 

Таны http://www.news.mn/?id=284717 гаргасан нийтлэлийг уншаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Нийтлэлд Байгалмаа шүүхэд ялалт байгуулжээ гэжээ, энэ бол худлаа зүйл. Өчигдөр болсон шүүх хуралдаанаар Н. Байгалмаа нь надад 57500 евро эргүүлж төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр бол анхан шатны шүүхийн шийдвэр билээ.

Байгалмаагийн талыхан шүүхэд ялалт байгуулсан гэж яаж худлаа хэлж чадаж байна вэ. Та бүхэн мэдээллийн эх сурвалжийг нягтлан шалгана уу. Шүүхийн шийдвэрийг бичгэн хэлбэрээр 14 хоногийн дараа авсны дараа би Монголын хэвлэл мэдээллийн газруудад хандах болно.

Н. Байгалмаа болон И. Нямдорж нарын хүргүүлсэн аливаа мэдээллийг хэвлэхдээ анхааралтай хандаж байхыг санал болгож байна. Эдгээр хүмүүс санаатайгаар худал ташаа мэдээллийг тарааж хүмүүсийг төөрөгдөлд оруулж байна гэж бичсэн байв.

Ямартаа ч энэ хоёр хүний маргаан иймэрхүү байдлаар өрнөж байна. Нэг үгээр бол эстони иргэний нэрээр нээсэн уг фэйсбуук хаяг дээр шүүхийн шийдвэр худлаа хэмээн үгүйсгэжээ.