Улаанбаатар хотоос өнгөрсөн онд нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 600 том оврын автобус, их багтаамжийн 31 урт автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн.

Өдөрт дунджаар 1200 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын 10 автобусыг хотын орчмын зориулалтаар үйлчилгээнд явуулахаар боллоо.

Тодруулбал, уг их багтаамжийн 10 автобусыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглана. Шинэ автобус 45 хүний суудалтай, Евро-5 хөдөлгүүртэй. Манай орны цаг агаарт тохирсон агааржуулалтын систем, хяналтын камеруудтай.