Б.Жаргалан: Нийслэл 2 их наяд гаруй төгрөгөөр зам барина гээд галзуурч байна
өчигдѳр
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан эдийн засгийн нөхцөл байдлын талаар Сангийн сайдаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Өнөөдөр ам.долларын ханш 3,560, евро 4,070 төгрөг, юань 489 төгрөг байна. Нэгдүгээр улирлын байдлаар төсвийн алдагдал 1.2 их наяд төгрөг болсон гэдэг мэдээ байна. Нүүрсний үнэ төсөв хэлэлцэж байх үеэс 30-40 хувь уначихсан. Төсөв хэлэлцэж байх үед Сангийн сайд Б.Жавхлан нүүрний үнийг 105 ам.доллароор оруулж ирээд “Би хар толгойгоороо хариуцъя. Нүүрсний үнэ унахгүй. Цаана чинь өчнөөн худалдан авагч байна. Та нар Гашуунсухайт-Ганцмод боомтын гэрээг батлаатах” гээд байсан. Гэтэл бид одоо үнэнтэйгээ нүүр тулаад байна. Одоо төсвөө тодотгохгүй юм уу.
Засгийн газар төсвөө тодотгохгүйгээр хаа нэгтэйгээс мөнгө олж болох болгоныг яаралтайгаар гэж оруулж ирж хэлэлцүүлдэг боллоо. Одоо хэлэлцүүлж байгаа биржийн тухай хуульд “Бүтээгдэхүүн солилцох гэрээ” гэдэг асуудлыг оруулсан байна. Мега төслүүдээ санхүүжүүлэхийн тулд нүүрс, зэс болон бусад зүйлээрээ бартердах асуудал яриад байна шүү дээ. Уул уурхайн түүхий эд манайд валют олж ирэх ёстой биз дээ. Гэтэл нүүрс, зэсээ бартер хийе гээд сууж байна.
Үнэнтэйгээ нүүр тулаад мега төслүүдийнхээ зарим нэгийг болих уу, төсвөө тодотгох уу гэдгээ яримаар байна.
Цаана чинь нийслэл чинь галзуурч байна. 5-6 их наядын төсөв баталчихсан. Туулын хурдны зам гэж 1.9 их наядын тендер зарлаад энэ мөнгө нь хүрэхгүй байна ахиад 300-400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 2 их наяд гаруй төгрөгөөр зам барина гээд сууж байна. Нийслэл дээр чинь вант улс үүсчхээд байна.
Сангийн сайд Б.Жавхлан: Тодотгол хийгээд ашиг нэмэгддэг бол өдөр болгон тодотгол хийцгээе. Тодотголыг гэнэт нэг өглөө босож ирээд хийчихдэг зүйл биш. Төсвийн ерөнхий хуульд нөхцөл заасан байгаа. Тодотголтой тодотголгүй энэ жилийн төсвийн алдагдалгүйгээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, орлогынхоо хэмжээнд зарлагаа гаргана шүү гэдгийг заачихсан. Үүнийг бид зөрчихгүй.
Нийслэлийн төсвийг бид баталсан. Энэ хүрээндээ л явж байгаа.
Зочин · 16 цагийн өмнө
DR. ADITYA · өчигдѳр
Зочин · өчигдѳр
XALYYXN SEKSDEX ODOOMR 80955877
Зочин · өчигдѳр
TAASHAALG MEDREMJN SEXSDN80955877
Зочин · өчигдѳр
ERCHUUDN XUSNG XANGAAD80955877TSAGN
Зочин · өчигдѳр
SEKSYGR XUSSNEE80955877