​Сайн байна уу намайг Сайнаа гэдэг би одоо 20 настай. Найз залуу маань ч бас 20 хүрч байгаа. Бид 2 үерхээд 4 жил болж байна. 2 жилийн өмнө анх бэлгийн харилцаанд орсон юм л даа.

Харин одоо хоюулаа гэрлэх хамт амьдрах бодолтой байгаа. Гэтэл сүүлийн үед санааг минь нэг зүйл зовоож эхлээд байна. Юу гэхээр бид хоюулаа хоёр биенийхээ анхных л даа. Уул нь бие биедээ их хайртай тэр маань надаас өөр хүнтэй унтаж байгаагүй. Тиймээс гэрлэсний дараа өөр хүүхнүүдтэй алдаа хийгээд унтвал би яах бол. Тэгэхгүй байсан ч тэрэнд минь харамсалтай ч юм шиг санагдаад сэтгэл 2 доод байх юм. Тэгээд би хэсэгтээ завсарлага авч 1, 2 жил хол байдымуу гэж бодох боллоо.

Гэвч тэр өөр хүнд хайртай болвол яах вэ? Уул нь ийм юм ерөөсөө бодож байсангүй сүүлийн үед хүмүүсийн бичсэн сэтгэгдэлийг уншаад эр хүн насаараа ганц эмэгтэй хүнтэй байна гэхээр гэж бодоод байна. Надад туслаач яах нь зөв бэ?