Сурагчдын болон эцэг, эхчүүдийн толгойг эргүүлсэн "монгол хэл"-ний хичээлийг яах вэ!
2014/03/11
Монгол улсад ерөнхий боловсролын сургуулиуд 12 жилийн тогтолцоонд шилжсэн. Үүнтэй холбогдуулан нэгдүгээр ангид найман настай элсэн ордог байсныг зургаан настайгаас элсүүлэн суралцуулж эхэлсэн юм. Цэцэрлэгт нь хүүхдүүдийг бэлтгэл ангид нь сургаж шууд л сургуулийн босгыг алхан орж байгаа зургаан настангууд өнөөг хүртэл чангалуулж байгаа гэхэд хилсдэхгүй.
Учир нь тэд тоглож наадангаа бага, багаар сургуульд орох бэлтгэлээ базааж, нэг зүйлийг анхаарч даван туулах чадвар суусан байдаг. Гэтэл тогломоороо тоглохыг хүсдэг тэдэнд ширээний ард багшийг сонсон олон цаг чимээгүйхэн суух хүндхэн даваа тулгарсан. Эцэг, эхчүүд за одоо хүүхэд минь л юм сурч байвал дүүрчээ дүүрч хэмээн толгой дохин 12 жилийн тогтолцоог үг дуугүйхэн зөвшөөрч орхисон юм.
Энэхүү 6 настангууд сургуулиуд элсэх тушаал 2007 онд батлан туршилт явуулж эхлэн бүх сургуулийг 6 настайгаас нь суралцуулж байгаа. Бяцхан 6 настангууд өглөө эрт нойрмог шахуу босч хичээлдээ явна. Өдөр сургуулиасаа ирээд гэрийн даалгавраа хийх гэж ээж, аав, ах, эгч нартаа загнуулан бөөн л асуудал үүснэ. Тэд бүгд өөр өөрсдийн арга барилаар өнөөх хичээлүүдийн ойлгуулах гэж хэрэндээ л мэрийж зүтгэнэ. Эхэндээ ч учрыг олох гэж дор бүрнээ хичээх боловч харин түүнд хичээлийг нь нэг л хүн заах сонголт тулгарна. Яагаад гэвэл, бидний өмнө нь арван жилдээ үздэг байсан дүрэм, журам бүгд өөрчлөгдсөн учраас олон хүний гар дамжуулж гэрийн даалгаврыг хийлгэхгүй зөвхөн нэг л хүн багшаас заавар, зөвлөгөө авч гэрийн даалгаврыг хийлгэх шаардлагатай.
Нэгдүгээр ангийн одоогийн үзэж байгаа монгол хэлний хичээл дээр нэгэн жишээ татан тайлбарлая. Тухайлбал, 10 жилийн боловсрол олгодог байх үед “цээж” гэдэг үгийг ийн бичдэг байсан. Гэтэл өнөөдөр “чээж” гэж бичиж эхэлсэн. Үүнээс үүдэн эцэг, эхүүд өөрсдийн мэдэж сурснаараа хүүхдийнхээ хичээлийн хийлгэхэд багш шалгаад “буруу” гэж улаан балаар тэмдэглэсэн байхыг хараад гайхан багшаас учрын асуухад Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдсөн гэх нь тэр.
Хоёрдахь жишээ, Мөн л бидний хуучин сургалтын системээр бол “Г”, “В”, “Б” зэрэг үсгийг шууд л харагдаж буйгаар нь дуудаж, уншиж сурсан. Тэгвэл өнөөдөр нэгдүгээр ангийнхан “Г” үсгийг дуудахдаа урд нь “Э”- үсэгтэй дуудаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Г” биш “ЭГ” хэмээн дуудна. Тэгсэн мөртлөө бичихдээ “Э”- үсэггүй шууд “Г” бичнэ хэмээн заалгаж байгаа юм. Мөн “В” үсгийг адилхан “ЭВ” гэж дуудах жишээтэй. Түүнчлэн "Ганцаараа" үгийг үеэр таслаж уншихдаа эхэнд орсон "Г" үсгийг "ЭГ" гэж уншина.
Сурах нас нь бага балчирын дээрээс заах хичээл нь хүртэл хуучин цагийнхаас тэс өөр болсонд эцэг, эхчүүд төөрөлд орчихож байгаа хамгийн наад захын жишээ л гэхэд энэ. Үүнээс өөр олон асуудал одоогийн боловсролын тогтолцоонд бий.
Хамгийн сүүлд гэхэд нэгэн ээж залгаад “хурга” гэдэг үгийг ийн бичдэг хэвээрээ биз дээ гэж асууж байх юм. Тэгнэ яасан хэмээн өөдөөс нь асуухад манай охин "хурга" гэж бичсэнийг багш нь буруу гэсэн байна гэх нь тэр.
Ингээд л эцэг, эх хүүхэд хоёрын дунд маргаан гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эцэг эх өөрсдийн арван жилдээ сурсан мэдлэгээрээ хүүхдийнхээ хичээлийг заахаар буруутаад байна.
Монгол хэлний зөв бичих дүрмийн өөрчлөлтийг хэн гэдэг эрдэмтэн, судлаачид нь өөрчилж боловсролын хичээлийн сургалтын прагроммт өөрчлөлт оруулсан нь тодорхойгүй. Багшаас нь асуухаар дээрээс баталсан дүрэм хэмээн хариулна. Боловсролын яамнаас тодруулахаар журамлан баталсан толь бичиг одоогоор гарах болоогүй байгаа гэнэ.
Ингэж монголын ирээдүй болсон хүүхдүүдийн тархи оюуныг цэнэглэж байгаа асуудалдаа хариуцлагагүй хайхрамжгүй хандаж болохгүй л асуудал баймаарсан.
Япон улсад 6 настай шинэ сурагчийг хүлээн авах бэлтгэлийг сургууль, дүүрэг, хотоороо хийдэг бөгөөд хэн ч харсан шинэ сурагч, 6 настан гэж харагдахаар таних тэмдгийг цүнхэн дээр нь нааж, түүнийг харсан хүн бүхэн 6 настнуудад тусалдаг байна. Тухайлбал, зам гаргаж өгөх, ангиа олоход нь дээд ангийн хүүхдүүд нь туслах, аливаа зүйлд тэднийг эхэлж оруулах, бие засах үед түрүүлж оруулах, зам хөндлөн гарч буй үед нь тэр хот дүүргийн хүн бүхэн таних тэмдгээр нь таниад туслах гэх мэт бүх хүн халамж анхаарал хандуулдаг аж. Гэтэл өнөөдөр манай 6 настангуудыг зөвхөн эцэг, эхчүүд, ангийн багш нь л бүгдийг хариуцаж анхаарал хандуулах гэж бөөн асуудал болж байгаа. Ямар сайндаа хүүхэд нь нэгдүгээр ангид сурч байгаа аав, ээжийн нэг нь ажлаасаа гарч хүүхдүүдээ сургуулиас нь авч даалгаврын хийлгэж байх жишээтэй.
Мөн Японы улсын боловсролын системд нийт хичээлийн цагийн 60-70 хувьд хүүхдүүдээр өөрсдөөр нь юм хийлгэдэг. Багш нараас бас их зүйл шалтгаална. Ер нь багш нар хичээлийн бэлтгэлээ л сайн хийсэн байх ёстой. Японы багш нар сурагчдаа “Сайн мөрөөд. Мөрөөдлийнхөө төлөө зүтгэ. Тэгвэл амжилтанд хүрнэ” гэж хэлдэг байна. Харин тэд ингэж хэлэхээс гадна түүнийгээ хэрэгжүүлдэг болгохын тулд ангидаа сурагчдынхаа танилцуулга, зургийг тавьчихаад доор нь “миний хийх ажил” гэж бичдэг. Мөрөөдөл нь их зүйл шаардсан ажил биш. Ердөө “би дэвтэр дээрээ муухай бичихгүй”, эсвэл “алдаагүй бичиж сурна”, "Би тоогоо зөв бодож сурна" гэх мэтчлэн улиралд нэг зорилго тавин түүнийгээ биелүүлж хэр үр дүн үзүүлж үү гэдгийг багштайгаа хамт өөрийгөө дүгнэдэг байна.
Гэтэл манайд эсрэгээрээ хүүхдүүд гэрийн даалгавраа хийхдээ маш их ядарч байна. Амрах завтал өгөхгүй баахан даалгавар хийлгэж байна гэх гомдолыг эцэг, эхчүүд хэлж байгаа юм.
Х.Даваа
Зочин · 2014/03/14
Зочин · 2014/03/14
Ternees gadna ter jaahan huuhduudiin vvrch yavaa tsvnhnii hvndiig yaanaa? arai l heterhii uuruusuu hvnd yum vvreed yavjiishd. enend neg zohitsuulalt hiimeer yum. nomiig ni hicheeliin uliral ulirlaar ni gargaad nimgen bolgoh ch yumuu. tegehgui bol ****an hvnd nom tsvnhleed yavah yum. haa baisan jiliin etsest uzeh hicheeliig 9 sariin 1-ees hoish vvreed yavaad bna shd. Esvel angi deer ni neg iluu nomtoi bol****or bna shd. Setgeechee bolovsroliin yamnii mergejilten geed baigaa dagz nuudaa
ANchin · 2014/03/14
Төрөлх хэлээ мэдэхгүй Монгол хэлний багш бэлтгээд байна ш дээ. Арай хэртэрч байгаам биш үү. Ер нь дээд боловсролтой гэлтгүй Монгол хүн эх хэлээрээ ярьж, эх хэлээрээ алдаагүй бичдэг байх ёстой ш дээ. Ийм багш бэлтгэдэг сургуулиудыг хаагаач.
Зочин · 2014/03/14
Хятадаар заалга
Зочин · 2014/03/12
6 nastaigaas surgah ni zov. gehdee surah arga ni buruu bgad bh shig sanagdhiin. denduu ih daalgavar denduu ih ****rdlaga bas denduu hatu tsag. deer ni turshlagagui bagsh. 6 nastanguudiin bagshiig tsetserlegees tatval boldoggui yumuu. baga nasni huuhedtei haritsaad surchihsan. yug yaj zaahaa meddeg bolson tsetserlegiin bagsh nar 8 nastai huuhedtei haritsaad surchihsn bag****s hamaagui iluu bna bha. 6 nastanguudiin surgaltiin arga dahiad neg haraamaar yumoo.
Зочин · 2014/03/12
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Zurgiig ni oruullaa.Ulaanbaatar ih delguur 3 davhart-My Sports shop.Utas:95000020,95050020
Зочин · 2014/03/12
aimaar ih daalgavar ogno bidnii surch bsnaas tes oor zuiluud bdg ih sonin ***** garuud ene yamand ajlaad bh
Зочин · 2014/03/12
daalgavar arai denuu ogox yumaa 1-2nuur l yum bichxiin bna chdee
Зочин · 2014/03/12
Хамгийн тэнэг хүмүүс боловсролын яаманд бий гэнэ ээ- gashuun.mn
zochin · 2014/03/12
yg vnen mongol helnii zow bichih dvrmiig oorchlohiin ach tus gej yu bgaa ym be odoo oorchilloo geed yu oorchlogdoj saijrah ymbe dee tegeed byt***n hvvhdvvdiin tarhi tolgoig ergvvleed yah ymbe anh ymar bsn yter chigeereel baij bolohgvi ymuu
Зочин · 2014/03/12
tiim shuu,ih hetsuu,suragchdiin amralt bolnoo,za neg tolgoi ni baga ch gesen amrahnuu getel ugui shuu,buun daalgavar,nuguuguu hiih gej zai zavsargui suusaar yuun amrah...!huuhed surahaasaa iluuteigeer medreliin yadragaand orohoor...