Хүүхдэд зориулсан бүх ном, зохиолд цензур тавья Л.Гантөмөр сайд аа!!!
2016/03/14
Нийгэмд Мүүн гэх гаж урсгалын талаар яриа дэгдэхээр Монгол улсын болосролын асуудал сөхөгдөх юм. Үүнийгээ дагаад сүүлийн хэдэн жил тасралтгүй шинэчлэгдэж буй сурах бичгүүдийн талаар яригдаж эхэлнэ. Одоогоос хоёр жилийн өмнө БСШУЯ Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хасах талаар шуугиан дэгдээгээд авсан удаатай. Гэтэл сэтгүүлчийн алдаанаас үүдсэн ташаа мэдээлэл болж өнгөрсөн. Б.Насанбаяр гэх хүний тухай яригдаж эхлэхээр сурах бичгийн талаар дэлгээд тавьчих юм.
Мүүн, сурах бичиг хоёроо одоо салгаж тус тусад нь хэлэлцэж асуудлыг шийдэх нь зүйтэй болов уу?
БСШУЯ-ны стратеги бодлого төвлөлтийн газрын дарга хүн бүхий л сурах бичгүүдийг баталдаг л байх. Гэхдээ энэ салбараас гарч буй баталсан сурах бичигт сошал ертөнцөөр тархаад буй сэдвүүд байдаггүй гэнэ. Тэгвэл өмнөх жил яалт ч үгүй бага ангийн буюу хоёрдугаар ангийн сурах бичигт орсон нэгэн сэдвийн талаар дурдая.
13-р дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Монгол хэлний гэрийн даалгавраа хийж байхдаа нэгэн шүлгийг уншаад ойлгохгүй эмээгээсээ асуужээ. Гэтэл эмээ нь хүүхдэдээ яаж тайлбарлах аа мэдэхгүй байсан тул аав, ээж хоёрын иртэл түр хойшлуулж өөр хичээлээ хийсэн байна.
Тодруулбал, Монгол хэл хоёрдугаар ангийн сурах бичгийн 151-р хуудас "Ховч" нэртэй шүлэг. Уг шүлэгт Тогмид багш аа өчигдөр
Томчуудын кино үзсэн
Худлаа гэвэл түүний ард
Хулан бид хоёр сууж байсан. О.Сундуй
хэмээх шүлгийг уншаад 7 настай хүүхэд "Томчуудын кино" гэж ямар киног хэлээд байгаа юм бэ? гэж эмээгээсээ асуухад эмээ нь ч хэлэх үг олдоогүй байна. Яахав дээхэн үе үе байсан бол байлдаан, тулаантай кино гээд хэлчихье гэсэн чинь болсонгүй гэх.
Гэтэл уран яруу хэллэг монгол хэлний гайхамшгийг мэдрүүлэх ганц ч үг байхгүй уг шүлгийг дуурайлган шүлэг зохиох даалгавар багтсан байгааг харж болно. БСШУЯ-наасаа баталсан энэхүү сурах бичигт ийм үг хэллэгтэй шүлэг ордог нь тун хачин. Нөгөөтэйгүүр зохиолч хүүхдийн сурган хүмүүжүүлэх үүргээ умартсан уу. Дээр үед энэ тэнд хов зөөж "ховон хошуулч" болохгүй шүү гэж аав, ээж захидаг байсан. Гэтэл дээрх шүлэг хэн нэгний ховлож бай гэсэн утгатай агуулж буй бололтой хэмээн мөхөс би дүгнэв. Ийнхүү сурах бичигт ёс бус үг хэллэгтэй шүлэг орсон нь Зохиогчдын буруу юу, БСШУЯ буруутай юу? Өнөөдөр уг ном дахин шинэчлэгдсэн.
Яамнаас батлаагүй гэх номнуудад этгээд үг хэллэг, алдаа бол тоймгүй их. Нэгэнтээ л боловсролтой холбоотой асуудал сөхөгдөж байгаа учраас хүүхдийн сурах бичиг болон хүүхдэд зориулсан ном, зохиолд цензур тавья Л.Гантөмөр сайд аа. Номыг эмхэтгэж, хэвлэн гаргах газруудад тавих шаардлагыг ч мөн мартахгүй байх нь зүйн хэрэг биз ээ. Ганцхан яамнаас батлан гаргасан сурах бичигт гарсан алдаа биш хэмээн өөрсдөөсөө түлхэн хариуцлагаас мултрах арга хайх нь зөв шийдэл бус.
Нэгэн иргэн хүүхдийнхээ монгол хэлний даалгаврыг хийлгэх гээд заримдаа ойлгодоггүй гэнэ. Тэгээд өөрийнхөө бага ангидаа сурч байсан үеийнхээ сурах бичигтэй шинэчилэгдсэн номыг харьцуулалт хийжээ.
Боловсролын системд өөрчлөлт орж болох ч гэлээ хүүхдийн хүмүжилд нөлөөлөх номны үг хэллэг ингэтлээ төрөл арилжих хэрэггүй баймаар юм.
Энэхүү номыг 2014 оны зургаадугаар сард ШӨХТГ-аас ёс бус хэллэгтэй 32 номыг хураан авч, дөрвөн номыг лангуунаас татан авсан билээ.
Зочин · 2016/03/15
gantomor ulam dorduulah bailgui surgaltiin tolvor yagad jilees jild nemegdeed baina aa geheer ter nadad hamaagui ih deed surguuliudiin holboo medne gej baisan ter iim said baidag yum uu ter holboo ni duuren muun baij taarlaa yana daa mongoliin ireedui
Зочин · 2016/03/14
okay
цэрэнг дэмжиж ... · 2016/03/14
энэ НАСАНБАЯР гэх авгай болиочээ ажилаасаа гарсан даа гар монголын минь үр хүүхдүүдийг МҮҮН гэдэг урсгалруу оруулах санаатай байж байсан байна шүү дээ монгол хэл бичгийг сурах бичгээс хасах заавар оруулж байсан ?????? гэж байна шүү дээ МҮҮН гэсэн урсгал оруулж ирж өсвөр нансны хүүхдүүдийг багаас нь тархийг угаах гэсэн арга хэрэглэх гэж байсан байна шүү дээ одоогийн байдлаар ЦЭРЭН эгч яг эх орон монголын үе үеийн залуучуудийнхаа төлөө сэтгэл санаа зовсны төлөө энэ МҮҮН гэж урсгалын талаар монголын ард түмэн бид нарт таниулж сурталчилсан байна шүү дээ Цэрэн бол үнэнэч эх ороч эмэгтэй байна НАСАНБАЯР гэх хүн бидний үр хүүхдүүдийг МҮҮН гэж урсгалруу түлхэж байсан харийн эмэгтй хүн байж ТА МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ салбараас гарсан дээр таны оронд ЦЭРЭН гэх эмэгтй очвод бидний бяцхан үр хүүхдүүд минь жинхэнэ монголынхоо сурах бичгийг зөв үзээд зөв явах нь тодорхой гэдгийг ард түмэн бид одоо л ойлголоо
Зочин · 2016/03/14
Зөвхөн энэ ч биш. бусад сурах бичгүүд гэж авах юм байхгүй. Шинэычилсэн хөтөлбөр, кембриджийн хөтөлбөр гээд л бөөн холион бантан. Байгалийн ухаан ялангуях химийн сурах бичгүүдийг ямар хүмүүс ямар үндэслэлээр зохиосон юм бүү мэд. Агуулгын уялдаа байхгүй. Сэдвүүд нь энд тэндгүй үсэрчихсэн. ойлгомжгүй. Дунд сургуулийн химийн багш нараас асуугаад үзээрэй. Энэ шинэ сурахаар нь сургалт хийж буй багш нар байхгүй дээ.
Зочин · 2016/03/14
GANTOMOR SAID OOROO ENE SURAH BICHGUUDIIIG UZEJ HARJ TANILTSAAGUI YM BNAHSDEE BURHAN MINI IIM SAID GEJ BH GEJ DEEEEE DAAN CH YAAV DAA.BOLOVSROLIIN SALBAR IIM BOLTSIIM UU ESTOI MEDEEGUI YM BNSHDEEEE
Зочин · 2016/03/14
UIHin gishuun Oyun uur hen hen ch bilee jmsend yavjee ch gj uguulbertei bodlogo baih shig, dolignono dolignono gehed arai denduu, ter jimsend yavj bgaa uguulbertei bodlogond UIHin gishuun hen bh ni huuhded yamar hamaa bn.
Зочин · 2016/03/14
Zuv zuiliin talaar hundjee, nadad bas iim zuil tohioldoj bsan, huuhdiinhee 2r angiin mongol helnii durmiig tailbarlah gej, heterhii hel shinjleliin uhaani hund hellegeer bichsen, huuhded unen oilgomjgui bi uuruu mongol hun ch glee bas sain oilgoogui.