Жонни Депп эхнэрээ "хүчирхийлдэг" байсан нь салах шалтгаан болсон
2016/06/01
Загвар өмсөгч Амбер Херд, жүжигчин Жонни Депп гэрлэлтээ цуцлуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт загвар өмсөгч бүсгүй салах өргөдлөө шүүхэд өгсөн бөгөөд сар бүр 50 000 ам.долларын тэтгэлэг авах саналтай байгаагаа өргөдөлд тусгажээ. Харин салах болсон шалтгаанаа Жонни Депп байнга дарамталж, хүчирхийлдэг байсан. Хамгийн сүүлд л гэхэд маргасны улмаас гар утсаа нүүр рүү шидэж гэмтэл учруулсан хэмээсэн байна. Үүгээр ч зогсохгүй Амбер Хердын гэмтсэн зураг цахим ертөнцөд тарж эхлээд байна.