Тэрбээр "наймдугаар сарын 06-ны өдөр харамсалтай зүйл болсон. Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёсзүйн 18-р зүйлд заасны дагуу нийтэд ил тодорхой болсон хэргийн талаар өмгөөлөгч холбогдох мэдээллийг өгч болно гэдэг. Үүнийхээ дагуу мэдээлэл хийж байна. Өмгөөлөгч миний биеийг болон миний үйлчлүүлэгчийг илт гүтгэсэн худал мэдээллийн шинжтэй байгаа тул хариулт өгье.
Компаний хувьцааг дотооддоо гаргахдаа шууд өөрийнхөө нэрлэсэн үнээр гаргана. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа анх удаа гаргаж зарахдаа компаниа маш их үнэд хүргэж байж, дэд бүтцийнх нь асуудлыг шийдэж байж, тодорхой хэмжээний олборлолтууд гаргаж байж, дээрээс нь хайгуул хийж, нөөцөө нэмэгдүүлж байж гаргана. Энэ хооронд дотоодын Хөрөнгийн бирж дээр зарагдаж байгаа хувьцааны үнэ, анхны тэр хувьцааны үнийн хооронд маш их хэмжээний зөрүү гарна.
Энэ сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд “Хүүхдийн биед халдаж, гар утсыг нь булаагаад зугатсан” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Манайхныг хараад байхад нэг бол хэт баян, нэг бол амьжиргааны баталгаажих түвшнээс хэт доогуур амьдралтай хүмүүс их болсон. Монголчууд дэлхийн дундаж орлогоос хамаагүй бага буюу 300-500 ам.долларын цалин авч байна. Жишээ нь, АНУ-ын хүнсний бүтээгдэхүүний үнэтэй манай улсын үнэ адилхан. Бусад зардлууд нь ч адилхан байгаа хэрнээ цалин нь 10-20 дахин бага.
Оюу толгойн гэрээг байгуулж, Тавантолгойг ашиглаж эхэлснээс хойш яригдаж байгаа манай улсын хамгийн томоохонд орох стратегийн төсөл бол Тавантолгойн дулааны цахилгаан станц барих юм. Арав гаруй жил ярьсан. Бүтдэггүй. Энэ хооронд гүйцэтгэгчийг сонгохоор тендер зарлаж, хэд хэдэн удаа оролдлого хийв. Бүтэлгүйтээд л байна. Харин “Тавантолгой дулааны цахилгааны станц” ТӨХХК байгуулчихсан. Тэнд төслийн дүнгийн хажууд өчүүхэн ч төсөвтэй дүйцүүлбэл ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө урссаар л байна.
Нүүрсний хэмээх хэрэгт шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг шүүх хурал уржигдар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байв. Гэвч Б.Ганхуяг шүүх хурал эхлэхэд тус шүүхийн бүх шүүгчээс татгалзсан.