Ерөнхий сайд Сү.Батболд: Энд төрийн мэдлийн Тавантолгойн тухай ярьж байна, тэнд байгаа компаниудын асуудал тусдаа
2023/09/14
Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.
Түрүүч нь Сү.Батболд: Хамтарсан Засгийн газрын үед Тавантолгойг шийдэхгүй бол томоохон бүтээн байгуулалтууд олон жилээр ухарна
Х.Баттулга: Урагшаа нарийн царигтай юм уу, хил сэтлээд төмөр зам тавьчих юм бол өнөөдрийн яриад байгаа юм Монголд шингэхгүй
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Энэ бүс нутгийн хөгжилтэй холбоотой, аж үйлдвэр, уул уурхай ямар хавьд нь байх юм бэ. Энэ дотроо Тавантолгой ямар үүрэг гүйцэтгэх юм бэ.Тэгээд цаашдаа бид нар хөгжлийн модель, загвар, бүсчлэл маань ямар байгаа юм бэ. Энэ нь Тавантолгойтой хэрхэн уялдаж байгаа талаар бодож санаж байгаа юм Засгийн газарт байна уу?
Ерөнхий сайд Сү.Батболд: Засгийн газар өнөөдөр хэдийгээр Тавантолгой, Оюу толгой орон сууцны томоохон хөтөлбөр, төмөр зам, дэд бүтцийн хөтөлбөрүүдийг ярьж байгаа ч гэсэн бүхэлд нь улс орныхоо хөгжлийн дараагийн 20 жилийн шилжилтийн биш, хөгжлийн 20 жилийн бодлого, мөн түүнээс цааш урт хугацаанд үргэлжлэх дунд бөгөөд урт хугацааны хөгжлийн стратеги, бүсчилсэн хөгжлийнхөө шинэ үзэл баримтлалтай уялдуулж оруулж ирэх ийм шаардлага байгаа. Энэ дээр Засгийн газар ажил эхлүүлж, боловсруулж байгаа. Үүнийг бид зохих хугацаанд нь энэ хөтөлбөрүүдтэйгээ уялдуулаад намрын чуулганаар оруулж ирэх бэлтгэл ажлыг хангаж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Батбаяр:
-Үндэсний компаниудыг өсгөн дэвжих, цаашид ажиллах нөхцөл бололцоог нь хангах, дэлхийд тэргүүлэх компаниудыг бий болгох “Монгол 999” гээд ч юм уу, энэ хэдэн компаниудын хүрээнд ойлголт яваад байна уу. Яаж эд нарыгаа компаниудаа сонгон шалгаруулах, эсхүл энэ дээр оролцуулах вэ. Хоёрдугаарт, манай Ерөнхий сайд Хөрөнгийн биржийн асуудал дээр нэлээд түлхүү анхаараад байгаа л даа. Ойр ойрхон ТУЗ-ийг солиод, янз бүрийн улсууд томилогдоод, гараад, ороод байна. Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах асуудал дээр ямар бодлого бариад, энэ нь өөрөө Монголын Тавантолгой, Оюу толгойн энэ асуудлууд дээр ямар байр суурьтай байх вэ. Гуравдугаарт нь, монголчуудад ээлтэй, монголчууддаа хайртай, монголчуудад хэрэгтэй энэ төсөл хөтөлбөр явна гээд л ярьж байсан. Оюу толгой дээр мөн л энэ төсөл хөтөлбөр ярьж байсан. Амьдрал дээр их өөр юм яваад байна гээд байна, Ерөнхий сайд аа. Дараагийн дугаарт, Макенза гэдэг банкийг ямар учраас хаана тендер зарлаад яаж сонгон шалгаруулсан бэ. Бид эх орныхоо хишгийг өгнө, их бүтээн байгуулалт хийнэ гэж яриад байх юм.. Энэ мөнгөнүүд чинь хаана яаж үүсэх гээд байгаа юм бэ. ТЭЗҮ-үүд нь хаагуур байгаад байгаа юм бэ. Оюу толгой, Тавантолгой гэж яриад байгаа болохоос биш, ний нуугүй ярихад бидэнд тийм мэдээлэл байхгүй байна. Бидэнд ирээгүй байгаа юм чинь, ард түмэн бол бүр мэдээлэл байхгүй байгаа. Ард түмэн мэдээлэл өгөх асуудлыг сайн хийхгүй бол тэгээд л хардсан, сэрдсэн асуудлууд гараад ирэх вий. Энэ төсөлтэй холбоотойгоор Улаанбаатарчууд их горьдож байгаа шүү. Бид энэ бүтээн байгуулалтаас агаарын бохирдлоосоо салчихна. Бүгдээрээ орон сууцанд орчихно. Зам харгуй сайхан болчихно. Хот гэрэлтэй, гэгээтэй, өнгөтэй болно гээд олон юм хараад байгаа юм. Баахан юм ярьчихаад, эцсийн дүндээ энэ бүтээн байгуулалт чинь үр ашиггүй юм болчих вий гэж би бол айгаад байгаа юм. Тэгээд Сайншандад их бүтээн байгуулалт хийнэ, төмөр замд их бүтээн байгуулалт хийнэ гээд энэ чинь өөрөө мөнгө. Бидний олж ирэх гэж байгаа юм бас тодорхой хэмжээтэй, энэ юмнуудыг яаж уялдуулан зохицуулах ажлыг хийх гэж зохион байгуулж байна вэ?
Ерөнхий сайд Сү.Батболд:
-Үндэсний компаниудын хувьд нийт ЗО гаруй мянган компани бүртгэлтэй. Уул уурхайн олборлолтод оролцох, нэмүү өртгийг шингэсэн үйлдвэрүүд гээд бид нар жагсаалт гаргасан. Засгийн газраас тэр жагсаалтаа нэлээн тодорхой тараасан. Материал тараагдсан. Мөн төрийн өмчийн компанидаа хувьцаа эзэмших энэ боломжийг оруулна гэж сая мэдээлэл өгсөн байгаа. Тийм учраас энэ боломжуудыг бид нар зөвхөн санал илэрхийлж байгаа компаниудаараа хязгаарлахгүй. Тэр компаниудаа дэмжиж оролцуулна. Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нь оролцох боломжийг нь шударгаар хангаж өгнө. Харин тэр шударгаар хангагдсан боломжоо компаниуд маань өөрсдийнхөө боломж, чадвар, чадавхийн хэмжээнд ашиглах нь ойлгомжтой. Хөрөнгийн биржийн асуудлыг бид нар их тодорхой тавиад, би Засгийн газрын тэргүүний хувьд үүнийг зориуд их анхаарч байна. Зах зээлийн эдийн засаг маань цааш нь боловсронгуй болгоод, бид шилжилтийн 20 жилээсээ, дараа нь хөгжлийн 20 жилд орно гэх юм бол зах зээлийн эдийн засгийн хамгийн гол санхүүгийн хэрэгсэл болдог хөрөнгийн зах зээл гэдэг энэ механизмыг жинхэнэ утгаар нь ажиллуулах ёстой. Бидний төсөөлөлд ягаан, цэнхэр тасалбар, ер нь нэг ойлгомжгүй, хувьцааг нь худалдаад авахаар нөгөө компаниуд нь ногдол ашгаа ч өгдөггүй. Хувьцаа нь ч ил тод биш, засаглал нь ч ил тод ойлгомжтой биш, эсхүл зарим банкууд нь дампуураад явчихдаг. Нэг ийм ойлгомжгүй зүйлүүд байгаа юм. Гэхдээ Хөрөнгийн биржийн чиглэлээр ажил хийгдэж байгаа. Тэгэхээр энэ хөрөнгийн зах зээл гэдэг даяаршилж байгаа ертөнцийн хамгийн том нэг механизм мөн л дөө. Энэ даяаршил руу нь холбож өгөхийн тулд Хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн бирж, Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтыг цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай. Энэ маш ойлгомжтой, нээлттэй зарчмаар явагдана. Энэ зарчмаар ч менежментийн тендер нь ил тод явагдаж байгаа. Ер нь Тавантолгой оронгуут л Улаанбаатарыг гэрэлтэй болгоод, тэгээд байшингууд өрөгдөөд явчихна гэж төсөөлбөл амаргүй л дээ. Бид нар олон жил хөгжиж, зүтгүүлж байгаа. Одоо бол тийм бэлэн сэтгэлгээг хүлээдэг биш, ажил хийх ёстой. Асар их ажил ард талд нь зогсож байгаа. Энэ ажлыг бид нар эхлүүлье гэж байгаа. Дангаараа Засгийн газар хийх биш, төр, УИХ, Засгийн газар, үндэсний аж ахуйн нэгжүүд, ард иргэд, түншүүдтэйгээ хамт хийе. Хамт хийх тоглоомын дүрэм, үзэл баримтлалаа маш ойлгомжтой болгоё гэдэг асуудлыг Их Хуралд оруулж байгаа юм. Түүнээс энд ямар нэгэн гэнэтийн гэрэл гэгээг энд яриад, тэгээд маргааш бүх юм сайхан болно гэдэг биш. үүний ард талд асар их хөдөлмөр, асар их хамтын ажиллагаа, тэр нь ойлгомжтой, ил тод, ийм хөдөлмөр зогсож байгаа гэдгийг зориуд тэмдэглэх нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр:
-Том төслийг анхнаасаа их зөв ойлголтыг хаа хаанаа авах хэрэгтэй байна. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор бол Тавантолгойн орд, тэр чигээрээ 100 хувь төрийн мэдэлд байна гэж байгаа. Гэтэл одоо бидний энэ ярьж байгаа төрд 100 хувь гээд байгаад чинь орон нутгийн өмчтэй жижиг “Тавантолгой”, Ухаа худгийн “Энержи Ресурс” бол ороогүй шүү дээ. Үүнийгээ бид нар анхнаасаа зөв ойлголт өгөх нь зүйтэй байх гэдгийг хэлж байна. Энэ дээр тайлбар өгөх байх аа. Хоёрдугаарт, Тавантолгойн лицензийг тодорхой хэмжээг нь төр эзэмшиж байгаа учраас гадаадын компаниуд тодорхой хэсгийг нь гэрээгээр эзэмшүүлэх гэж байгаа гэдгийг тод ярих хэрэгтэй байна. Орон нутгийн дотоодод ашиглах Тавантолгойн 10 хувийг нь хувьцаа хэлбэрээр гаргаж байгаа бол хэдий хэрийн хөрөнгийг хувьцаа хэлбэрээр гаргаж байгаа юм бэ. Одоо манай Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 400 гаруй компаний нийт үнэлгээ нь 990 тэрбум төгрөг байгаа. Тэгвэл бид 10 хувь хэдэн төгрөгний үнэлгээтэй хөрөнгийг ард түмэндээ эзэмшүүлэх гэж байна вэ. 10 хувийг нь эзэмшүүлэх гэж байгаа гэдэг юм яриад байна. Ойлголтын их зөрүү гарах гээд байх шиг байна. Хамгийн эхлээд 100 хувь лиценз төрийн мэдэлд байхгүй шүү дээ, Энэбиш дарга аа. Энэ бол тодорхой 2-3 компанид үлдээд, үлдсэнийг нь бид нар 100 хувь гэж үзээд явж байна гэдгээ анхнаас нь сайн тодорхой ойлгуулах ёстой шүү?
Ерөнхий сайд Сү.Батболд:
-Оруулж ирж байгаа төслийн асуудал бол өнөөдрийн байдлаар Монгол Улсын төрийн мэдэлд байж байгаа Тавантолгойн нүүрсний орд газрын тухай ярьж байна. Өнөөдрийн байдлаар төр эзэмшиж байгаа нүүрсний 100 хувь эзэмшиж байгаа орд газраа 100 хувь нь төр мэдэж байгаа. Хүний хөгжлийн сангийн хуулийн дагуу мөн Ашигт малтмалын хуулийн дагуу хийх, хувьцаа гаргах асуудлыг би энд тодорхой тайлбарласан. Харин тэнд өмнө нь үйлчилж байгаа хууль эрх зүйн орчноор аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа, одоо ч үйлчилж байгаа хууль эрх зүйн орчноор үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын асуудал тусдаа. Үүнийг тодорхой болгох нь зүйтэй гэдэг Шинэбаяр гишүүний ярьж байгаа нь зөв. Энэ дээр тодруулгыг нь Зоригт сайд гаргаж өгөх нь зүйтэй байна.
ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:
-Ерөнхий сайдын хэлснээр УИХ-ын тогтоол дотор өнөөдөр “Эрдэнэс Монгол”-ын эзэмшиж байгаа Тавантолгойн лиценз нь өөрөө 100 хувь төрийн өмчит компанийн мэдэлд байна гэдгийг зориуд цохон тэмдэглэсэн. Тэр ч утгаараа энэ 100 хувь төрийн мэдэлд байгаа компанийхаа хувьцааг иргэддээ Хүний хөгжлийн сангийн хуулийн дагуу эзэмшүүлэх, дээрээс нь Хөрөнгийн бирж дээр арилжаална. Ийм шийдвэрийг УИХ-ын тогтоолд тусгасан. Өнөөдрийн байдлаар “Тавантолгой” ХК Цанхийн талбай дээр яг төв хэсэгт нь үйл ажиллагаа явуулдаг. 51 хувь нь орон нутгийн өмч, 49 хувь нь хувийн өмч. Тэр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дотор жишээлбэл, “Ажнай” групп, бид нарын ойлгож байгаагаар хэд хэдэн үндсэн лиценз эзэмшигчтэй, хувьцаа эзэмшигчтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Өөр тэнд лицензтэй компани бол 2007 онд лиценз авсан “Дацэкү” гэсэн компани байгаа. Үлдсэн хэсэгт төр урьд өмнө 2007 онд энэ талбайг, Тавантолгой орд газрыг төрд буцааж авахдаа гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи Ресурс” компани гэсэн ийм гурван аж ахуйн нэгж, Тавантолгойн орд газар дээр үйл ажиллагаа явуулж байна.
Сангийн сайд С.Баярцогт:
-Компаний хувьцааг дотооддоо гаргахдаа шууд өөрийнхөө нэрлэсэн үнээр гаргана. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа анх удаа гаргаж зарахдаа компаниа маш их үнэд хүргэж байж, дэд бүтцийнх нь асуудлыг шийдэж байж, тодорхой хэмжээний олборлолтууд гаргаж байж, дээрээс нь хайгуул хийж, нөөцөө нэмэгдүүлж байж гаргана. Энэ хооронд дотоодын Хөрөнгийн бирж дээр зарагдаж байгаа хувьцааны үнэ, анхны тэр хувьцааны үнийн хооронд маш их хэмжээний зөрүү гарна. Үүгээрээ харин монголчууд хувь хүн болгон маш их хэмжээний ашиг хүртэх ийм бололцоотой. Ашигт малтмалын хуулийн дагуу дотооддоо, иргэддээ нэрлэсэн үнээр бид нар гаргаж өгнө. Ийм маягаар зохион байгуулна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2023/09/15
XANTLAA SEKSEER VAWALDN80955877
Зочин · 2023/09/14
Оюутолгойн гэрээг байгуулахад оролцсон ЭБЭХ сайд асан Даш Зоригт ямарч хариуцлага хүлээгээгүй сэм мултарч үлдсэн шүү дээ.
Зочин · 2023/09/14
XUCHINDUULI AX NART80955877
Зочин · 2023/09/14
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Зочин · 2023/09/14
SEKSEER ZYGAATSI80955877
Зочин · 2023/09/14
34 49NASNI ER SEXSYG XALYYTSSAN XUNTEI80955877
Зочин · 2023/09/14
S AWI80955877
бат · 2023/09/14
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь эцсийн шийдвэр гаргадаг ард түмний төрийн төлөө ажилладаг болгомоороо