Алдаатай гүйлгээг хувьдаа завшин хэрэглэсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ
2023/09/14
Бусад руу мөнгө шилжүүлэхдээ данс андуурах, илүү шилжүүлэх, эсвэл банкуудын системийн алдаанаас үүдэн андуурагдаж гүйлгээ хийгдэх зэрэг тохиолдол гардаг. Энэ нь хуулиар зохицуулагдсан байдаг гэдгийг та мэдээд аваарай. Тодруулбал иргэн өөрийн хайхрамжгүй байдлаасаа болоод дансанд тань андуурагдаж, эсвэл илүү орж ирсэн мөнгийг хувьдаа завшвал Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар ямар нэгэн хариуцлага хүлээнэ.
Алдаатай гүйлгээг хувьдаа завшин хэрэглэсэн нь 300,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу доорх байдлаар шийтгэгдэнэ.
8.9 дүгээр зүйл. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших
Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгийг завшсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хэрэв харилцагч болон хүлээн авсан этгээд нь илүү болон андуурагдсан 300,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээг банканд болон холбогдох байгууллагад мэдэгдэлгүйгээр хувьдаа авч завшсан үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдвол шүүхийн шийтгэх тогтоолоор ял эдэлдэг байна.
Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйл. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших
1. Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Иймд иргэд өөрсдийн хайхрамжгүй байдлаасаа болоод хуулийн хариуцлага хүлээхгүй байхад анхаарна уу.
Зочин · 2023/09/14
S XNE ERCHUUDTEI XALYYXN SEXSYG80955877
Зочин · 2023/09/14
S AWI AXAAS 30 45NASNI SEKSY XUSSEN ERTEI80955877