Талцаж хуваагдан түүхт нэрээ сольсон намууд "Эх орончдын" өдрийг өмчлөх эрхтэй гэж үү!
2014/02/28
МАН-ын 93 жилийн ой энэ өдөр болдог. Ная гаруй жил "МАХН-ын түүхт ой"-г тэмдэглэсэн тус намынхан 2000 онд олонхи болж эрх барьж байх үеэрээ өнөөдрийн энэ өдрийг буюу гуравдугаар сарын 1-нийг "Эх орончдын өдөр” болгон өөрчилсөн юм.
Монгол хэмээх улсад ардын засаг төрийг үүсгэгч нь Д.Сүхбаатар билээ. Тэрээр 1893 оны 2-р сарын 2-нд тэр үеийн Маймаа(одоогийн Амгаланбаатар) хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ. Д.Сүхбаатар багадаа харц ардын хүнд бэрх амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ ядуу амь зуулганд тусалдаг байв. Түүнд эцэг нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд гүн С.Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо заалгаж байжээ. Тэрээр 19 настайдаа Монголын хаант улсын цэргийн албанд дайчлагдан цэргийн дарга нар бэлтгэх сургуульд суралцаж пулемёт бууны сумангийн жагсаалын дарга болсон байна. Цэргүүд нь Д.Сүхбаатарыг ихэд хүндэлдэг байснаар үл барам түүний удирдлагаар тэмцэлд эрслэн босч байсан хэмээн түүхийн хуудаснаа бичин тэмдэглэжээ. Тухайлбал 1914 оны зун хужирбулангийн цэргүүд хоолонд ялзарсан мах өгсний эсрэг шаардлага тавьж, эсэргүүцэн тэмцээд дийлж байжээ. Хужирбулангийн цэргийн дотор гарсан энэ мэт тэмцэл нь чухамдаа феодалийн дарлалын эсрэг монголын ард түмний явуулж байсан нийтийн тэмцлийн нэг хэсэг нь байв. Д. Сүхбаатар цэргийн алба хаахдаа улс орныхоо тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалсан тулалдаанд хэдэнтээ оролцож гарамгай гавьяа байгуулж явсан байна. Тиймээс ард олон түүнийг үндэсний баатрын ёсоор үзэж алдар нэр нь орон даяар дуурсах болсон юм.
Гэвч дээрхи мэдээлэл хэтэрий популист маягаар монголчуудын тархийг олон жил угаасан бололтой. Ингэж хэлэхийн учир нь Баабарын "Нүүдэл суудал, олз гарз" номонд бичснээр Д.Сүхбаатар тийм ч төгс хүн байгаагүй бололтой. Орос улсаас тусламж гуйх бүрэлдэхүүнд орж явахаар болсон ч тэр шөнөдөө Богдын өгсөн замын зардлын мөнгөөрөө мөрийтэй тоглон улмаар алдаж, маргааш нь гэрээ зарж, эхнэр хүүхдээ айлын пинд орхин явсан гэдэг. Хожим Ардын засгаас түүний тавьсан өрийг дарж цайруулж байсан гэдэг. Түүний эцэг Дамдин өвөрмонголоос цагаачилж ирсэн гэдэг бөгөөд цагаан дээлт Дамдин гэдэг нэрээр олонд танигдсан хүн байв. Тийм ч ядуу хүн байгаагүй бололтой. Тэр үед цагаан дээл гэдэг нь цагаан илгэн дээл байсан хөрөгө чинээтэй улсууд өмсдөг байжээ.
Түүний сургааль шиг үг нь “Манай намын нөхөд эв санаа нэгтэй, сахилга бат сайтай, нийтийн төлөө үнэнчээр зүтгэхдээ амь бие үл хайхрах, өөрсдийн нууцыг бусдад задруулахгүй гэж нэг намд багтсан нэгэн тангаргатан болох бидэнд хатуугаар сахиж явах нэг тангараг заавал байх хэрэгтэй” гэжээ. Энэхүү тангараг нь тус хувьсгалт байгууллагын дагаж мөрдөх мөрийн хөтөлбөр “Намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичиг” байсан аж.
Ийн одоогийн МАН-ын буюу хуучнаар МАХН-ын суурийг тавьсан түүхтэй. Гэвч тус нам хагаран бутарч МАН ба МАХН хэмээн хоёр хуваагдсан. 1924 онд Монгол Ардын Хувьсгалт Нам нэртэй болсон тус намд нэрээ солих санал санаачлага хэд хэдэн удаа гарч байв. Н.Энхбаяр даргын үед товчлолоо хэвээр хадгалах, Монголын Ардчилсан Хөгжлийн Нам гэсэн хувилбар хүч авч байсан боловч социализмын үеэс дэмжиж ирсэн дэмжигчдээ алдах эрсдлээс айж, амьдрал дээр хэрэгжээгүй гэдэг.
Гэсэн ч 2010 онд намын даргаар сонгогдсон С.Батболд тэргүүтэй бүлэг "Шинэчлэл, манлайлал, хөгжил" нэртэй тунхаг гаргаж, намын үзэл баримтлал, нэр зэргийг солих санал дэвшүүлсэн. Энэ нь хуучин дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан хэдий ч 2010 оны 11 сарын 4-8-нд хуралдсан 26-р их хурлаар намын нэрийг Монгол Ардын Нам болгон сольж, анхны нэрээ буцаан авчээ.Энэ нь тус намыг хагаран бутрах нэгэн шалтаг болж 2011 онд Үндсэн Хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шийдвэрлэсэн бөгөөд Н.Энхбаяр тэргүүтэй бүлгийнхэн МАХН нэрээ хадгалсан улс төрийн шинэ хүчин болж Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн.
Ийн дотроо хагаран бутарч, улбаалан ирсэн түүхтэй намын нэрээ сольсон намд "Эх орончдын өдрийг" өөрсдийн өмчлөлөө болгох эрх бий гэж үү!
Нэр хүндийн төлөө биш хийж буй бүтээн байгуулалт, эх орноо цэцэглүүлэн хөгжүүлсэнээр эх орончид гэж цээжээ дэлдмээр. Бие биенийгээ уусан, идсэнээр нь дуудаж, чуулгандаа ч ирж эх орныхоо төлөө дуугарч чадахгүй байж эх оронч гэж хөөрөөд яахав улс төрчид минь. Хий хөөрсөнөөр чинь биш хийснээр чинь дараагийн сонгуулиар төр түшилцэх эрхийг чинь ард түмэн өгнө. Гуравдугаар сарын 1-ний өдөр ганцхан удаа "Эх орончид" гэж магтан тэмдэглэхээс илүүтэйгээр төр барих 4 жилийн хугацаандаа эх орончид гэж өглөө, үдэшгүй бодож явмаар юм. Алга дарам газраа харийнхантай хуваалцаж байж бид эх орончид хэмээн дуугарах эрх та нөхдөд байхгүйг сануулья.
Зочин · 2014/03/04
Ингэж ярих юм бол АН Ардчиллыг өмчлөх эрхгүй өөрсдийгөө ардчилагчид гэж хэлэх ч эрхгүй. Эвсэл мэвсэл ч юм уу, шунахай луйварчдын ч гэдиймүү нэг тиймэрхүү нэр л зохино.
Зочин · 2014/03/04
Ингэж
Зочин · 2014/03/01
ene toriinhoniig bhgui bolgood yeronhiilo****in zasagtai bolmoor yum boon udej uusan hvmvvvs tegd ard tumnii eh oronchdioin odor bolgo