Гэртээ хар тамхи тарьж байсан Турк эрд ял оноолоо
2019/06/20
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гэртээ хар тамхины төрлийн ургамал тарьж ургуулж байсан, Турк улсын иргэнийг 2018 оны 11-р сарын 15-ны өдөр баривчилсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, Турк улсын иргэн нь 2016 оноос хойш Монгол Улсад хуулийн дагуу зөвшөөрөл авч амьдардаг бөгөөд тэрбээр Монгол эмэгтэйтэй гэрлэж, нэг хүүхэдтэй болжээ. Тэдний хувьд гэртээ тусгайлан хар тамхи ургуулж байсан бөгөөд энэ үйлдэлдээ шүүхээс ял сонслоо.
Гэртээ хар тамхи тариалж байсан Турк улсын иргэн Demirtas Murat нь 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Австри улсын Салцбург хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, Турк улсын “ сургуульд суралцаж байгаад гарсан дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа цахим биткойн арилжаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, охины хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, тоотод түр оршин суух, Турк улсад бусдын нэр төрд халдсан хэргээр торгуулын ялаар шийтгүүлж байсан гэх, хэрэг хариуцах чадвартай, Д.М гэгч юм. Түүний эхнэр нь Монгол улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бага боловсролтой, манекурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Б юм.
Гэртээ хар тамхи тариалсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн 20.10.1-д зааснаар эрүүгийн хэрэг нээж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох "Каннабис" гэх нэршилтэй ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт Туркийн иргэн Demirtas Murat мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Монгол Улсын хууль дүрмийг сайн мэдээгүй ийм хэрэгт холбогдсондоо маш ихээр ичиж, гэмшиж байна. Шүүх үнэн зөвөөр шийдэх байх гэж итгэж байна. Гэм буруугаа ойлгосон. Би дахин Монгол Улсын хуулийг зөрчихгүй. Бидний хүүхдийг харж үзнэ үү. Хэнд ч хор уршиг үзүүлэхийг хүсээгүй. Биднийг харгалзан үзнэ үү.” Гэж мэдүүлсэн аж.
Энэ хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж Турк эр болон түүний эхнэр болох Монгол бүсгүйг гэм буруутайд тооцсон. Улмаар Турк эрд нэг жилийн хорих ял оноосон бол эхнэрийнх нь ял эдлэх хугацааг хоёр жилээр хойшлуулсан байна.
Зочин · 2019/06/21
УБ ТУРК АЙРЛАНЙС НҮҮР ѲГѲЖ БОЛОХГҮЙ ШҮҮ НОХОЙ ЗАН ГАРГААХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
Зочин · 2019/06/21
УБ ТУРК АЙРЛАНЙС ГАЗАР ЫН АЖИЛЧЫД ХАР ТАМХИ ХЭРГЭЛДЭГ ШҮҮ ЮУ ТОМ ОНГОЦ ХУЦ ЦААШАА
Зочин · 2019/06/21
ѲМХИЙ ТУРК ЛАЛАР ПЙЗДАГ АЛ
Зочин · 2019/06/21
ТУРК ПЙЗДАА ХАР ТАМХИ ???
Зочин · 2019/06/21
НААД ТУРК ХҮН ЭЭ ЦААЗААР АВ ШУУД АЛ 20 ЖИЛ ШОРОНД ХАТАА
matilda · 2019/06/20
Зочин · 2019/06/20
ѲМХИЙ ТУРКҮҮД
Зочин · 2019/06/20
УБ ТУРК АЙРЛАНЙС ТѲЛѲѲЛѲГЧ ЫН ГАЗАР ЫН АЖИЛЧИЙД ХАР ТАМХИ ХЭРГЭЛДЭГ ШҮҮ АНХААР
Зочин · 2019/06/20
Турк хүн ыг шууд цаазар ав ал ал