Нийслэлийн хэмжээнд 10 мянга гаруй багш нар бий. Тэдний 10 гаруй хувь нь орон сууцтай ажээ. Үлдсэн хувь нь айлын хашаа байшинд аль эсвэл орон сууц түрээслэх зэрэг амьдралын түвшин доогуур амьдардаг гэнэ. Өнөөдрийн авч байгаа цалингийн хэмжээ банкны шалгуур хангахгүй учраас ипотекийн зээлэнд хамрагдах боломжгүй гээд түрээсийн орон сууцны 200 квот өгөхийг шаардлаа. 

Тодруулбал, “Буянт-Ухаа” 972 айлын орон сууцны 30 хувийг худалдан борлуулахгүйгээр түрээслэх, 30 хувийг түрээслэх замаар иргэдэд өмчлүүлэх, 40 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд ашиглах тухай журмыг нийслэлийн Орон сууцны коркораци боловсруулсан. Түүнийг НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хэлэлцсэн юм. Энэ үйл явдалтай зэрэгцэн багш нар түрээсийн орон сууцны 200 квот өгөхийг ийнхүү шаардав.