Хурган дарга нар эхнэр хүүхдийн хамт тамирчдын хоол хүнсийг дуустал идэлцжээ
2019/07/18
-АРГАА БАРСАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД ХООЛ ХҮНС, УС УНДААНЫ ХЭСГЭЭ ЛАЦДАХАД ХҮРСЭН БАЙНА-
“Торгоны зам-2019” Авто ралли 10 дахь жилийнхээ босгон дээр анх удаа Монголын нутгаар дамжин өнгөрлөө. Дэлхийд алдартай энэ уралдаанд Монгол Улсын баг тамирчид анх удаа оролцов. Нийт 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикль оролцсон нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг зохион байгуулагчид онцолжээ. Уралдаанд оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй төлөөлөгч болон 120 улсын сэтгүүлч ажилласан бөгөөд манай улсын нутаг дэвсгэрт Төв, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар зохиогдож, түр кэмпүүд ч тухайн орон нутгуудад байрлаж байв. Долдугаар сарын 6-ны өдөр ОХУ-аас гараагаа эхэлж, 13-ны өдөр Гашуунсухайт боомтоор нэвтрэн БНХАУ-ыг зорьсон “Торгоны зам-2019” Авто ралли өчигдөр хаалтаа хийлээ. Уралдааны Мотоциклийн ангилалд манай тамирчид 15, 18, 19, 20 дугаар байраар орж ирсэн бол ангиллынхаа эмэгтэй төрөлд спортын мастер Б.Бат-Ундрал хоёрдугаар байрт оржээ. Харин UTV open class ангилалд #252 дугаартай уралдсан спортын мастер С.Ариунболд, спортын мастер Г.Эрдэнэсүрэн нар түрүүлсэн бол Т2 ангилалд спортын дэд мастер Э.Оргил, олон улсын хэмжээний мастер Ш.Гансүх нарын баг гуравдугаар байрт орсон амжилтаар өндөрлөлөө.
Silk Way Rally 2019, Stage 6, Mandalgovi – Dalanzadgad, July 12, Mongolia – Photo Dmitry Galchun/SWR
“Silk way rally” буюу “Торгоны зам-2019” Монгол улсын хувьд анхных ч харин авто, мото спортын тамирчдын тухайд олон улсын чанартай уралдаануудад 1995 оноос эхлэн оролцсон байдаг юм. 1995 онд “Парис-Москва-Улаанбаатар-Бээжин” чиглэлээр зохиогдсон мастер раллид Монголоос ОУХМ Б.Гантулга оролцож IV байр, 1996 оны мөн раллид дахин оролцож ангилалдаа түрүүлж байв. Тэр үеэс эхлэн манай тамирчдын амжилтын буухиа өнөө хэр ийнхүү үргэлжилсээр байгаа юм.
“Торгоны зам-2019” авто раллиг Монголоор дайран өнгөрүүлэх эсэх дээр зохион байгуулагчид нэлээд эргэлзэж, тээнэгэлзсэний эцэст шийдсэн гэдэг. Шалтгаан нь мал ахуйгаас гадна монголын жолооч нар автозамын хөдөлгөөнд маш бүдүүлэг оролцдог гэх асуудал хүчтэй яригдсан гэж байгаа. Эргэлзээг нь батлах мэт орон нутгийн замд Приус маркийн автомашин зам дээр үүссэн нүх тойрохоор эсрэг урсгалд орон раллигийн арын албаны машинтай мөргөлдөн ноцтой осол гаргасан. Гэнэтийн эл ослыг эс тооцвол манайхан Олон улсын чанартай уралдаан тэмцээнийг эх орондоо маш өндөр хариуцлагатайгаар зохион байгуулж чаддаг гэдгээ харуулсан гэхэд болно. Монголыг дайран өнгөрөх бүх замын турш мал ахуйгаа хариуцлагатай бэлчээх, үзэгч олныг болзошгүй эрсдлээс хамгаалах ажлыг орон нутгийн цагдаа, хууль сахиулахын ажилтнууд хангалттай сайн хийж гүйцэтгэж байлаа. Харин уралдааны үеийн ой гутмаар, жигшин зэвүүцмээр ганц явдал нь манай хурган дарга нар, тэдний халбалзсан эхнэр хүүхдүүдийн араншин байсныг хэлэх хэрэгтэй. Баг тамирчдын буудалласан кэмп, бивак руу монголын хэвлэл мэдээллийнхнийг оруулахгүй хэмээн сүрийг үзүүлсэн монгол дарга нар тамирчдад зориулсан гал тогооноос өөрсдийн эхнэр хүүхэд, найз нөхөд, жолооч нараа дуудан хооллож, өнөөдүүл нь хооллоод ханахгүй ус ундаа, жимс жимсгэнийг хэдэн арваар нь тэвэрч, уутлан гүйлдэж нүдний булай болсон байгаа юм. Уралдааны туршид, буудаллаж хоноглох бүх цаг үед дуусаагүй байсан тансаг зэрэглэлийн хоол хүнс Улаанбаатарт ирээд тамирчдадаа ч хүрэлцэхгүй дуусчихсан тул зохион байгуулагчдын зүгээс хоол унд, ундаа жимсний хэсгээ лацдахад хүрсэн нь даанч ичгэвтэр. Ямартаа зочин гэсэн баахан мандат, бугуйвч зүүсэн нөхөд түрүүлж орон хооллосноос очёр үүсч тамирчид хоолоо хүлээн 15 минут болсон гэж байгаа. Дэлхийн өөр оронд зохиогдсон өмнөх болоод бусад раллигийн үеэр хоол хүлээх минут ихдээ л 2 минут болдог гэнэ.
Түүнчлэн Дундговь аймаг болон Улаанбаатарт байрлах үед тамирчдад зориулан бэлтгэсэн урлагийн тоглолтын үеэр үзэгчийн цөөхөн хэдэн суудлыг мөнөөх хурган дарга нар, халбилзсан хэдэн эхнэр хүүхдийнхээ хамт дүүргэж, гадна дотны тамирчид бүгд зогсож үзсэн байна. Гэтэл ОХУ болон БНХАУ-ын нутаг дэвсгэрт орон нутаг, мужийн болоод цагдаагийн дарга нар нь кэмп, бивак руу орж ирэх ч зөвхөн тамирчдынхаа хоол хүнс, ус ундааны хангамж, чанарыг шалган, тамирчдадаа амжилт хүсээд тавтай, тухтай хооллохыг хүсээд гарч байсан байдаг. Тэдэнд дагуулж чирсэн нэг ч эхнэр хүүхэд, найз нөхөд байгаагүй гэж байгаа. Үнэндээ арай ч дээ гэмээр өлөн, даанч дээ гэмээр далбилзсан дарга, тэдний эхнэр хүүхдийн давилуун баг бүрэлдэхүүн аливаа арга хэмжээний үед үргэлжид байсаар ирсэн. Энэ арчаагүй, гутамшигтай араншингаа засахгүй бол Олон улс, Тив дэлхийн өмнө “Өлөн Монгол” нэрийг зүүхэд ойрхон боллоо.
Иймд “Торгоны зам-2019” уралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас хариуцлагатайгаар анхаарал хандуулж зохион байгуулсны хэрэг юу билээ, улсынхаа нэрийг уландаа гишгэж, тамирчдын хоол унднаас турж үхэх гэсэн мэт эхнэр хүүхэд, найз нөхдөө дагуулан ирж ам хамраа олохгүй идэлцсэн дарга нарт хариуцлага тооцон, албан тушаалаас нь зайлуулбал яана. Баг тамирчдын бивакт чихэлдэн, амаараа гартал идэлцсэн дарга, эхнэрүүдийн гэгээн дүр, ундаа жимсийг хэдэн арваар нь тэвэрч гүйлдсэн хүүхэд, жолооч нарын нь үйлдэл уралдааныг дагаж явсан зурагчдын хальсанд тодоос тод буусан байна лээ гэдгийг дашрамд дуулгая.
niigmiintoli.mn
dash · 2019/07/19
Zurgiig n taviachee Unen hudliig n harii
Зочин · 2019/07/18
Зохион байгуулсан Батхүү агсаныг тамгын даргаараа дуудуулж Төрийн ордонд хөлсний алуурчдаараа нядлуулсан алуурчин, төмөр зам тавина гэж ард түмнээс 2 удаа 560 сая доллар хуссан Жэнкогийн томилсон дарга нар нь очмж идэж уужээ. Хулгайч, алуурчин Жэнкогийн зарц нар нь хүртэл эхнэр хүүхэдтэйгээ хулгайч!
Зочин · 2019/07/18
Ивээл доороо хийсэн Жэнко нь Монголын талын зохион байгуулагчийг Төрийн ордонд тайганаараа дуудуулж алуулаад хоолыг нь туслах дарга нараараа идүүлжээ!!!
Unshigch · 2019/07/18
Batgana yavsan gazar baastai, mongol baisan gazar buzartai. Heden 1000 jiliin tursh iim l baisan. Yavsan suusan gazar oron byrd hulgai luivar, zali mehr. Aluurchin YARGACHIN , hulgaich elbegdorj gedeg tahal 8 jil ulsiin tolgoid baisan geed Box. Oor busad ulsad aluurchin hyn shorond baidag Bol mongold mafiin ezen bolood peediij danalzana
иргэн · 2019/07/18
үнэн, дундговийн дарга нар
Зочин · 2019/07/18
Тэгээд тэр заваан юмнуудынхаа зургийг нь тавихгүй яасан юм бэ,чадахгүйн бол яах гэж сүртэй сүртэй гарчиг тавьж үнэн худал нь мэдэгдэхгүй юм бичиж байдгийн