УИХ-ын гишүүн Г.Уянга тойрогтоо ажиллаж байна
2014/03/12
УИХ-ын гишүүн Г.Уянга 02 сарын 23-ны өдрөөс эхлэн өөрийн сонгогдсон тойрог Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна.
Тэрээр “Нэг хороонд Нэг өдөр” ажиллах хуваарьтайгаар өглөөний 08 цагаас оройн 19 цагт хүртэл тухай хороонд ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн 19 хорооны 12 хороонд 12 өдөр ажиллаад байгаа юм. Энэ хугацаанд иргэд, цэцэрлэг, сургуулийн багш, эцэг эхийн төлөөлөл, өрхийн эмнэлгийн эмч, ажилчидтай тусгайлан уулзан УИХ-ын чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн сурталчилахаас гадна иргэд сонгогчдыг санал бодлыг сонсон ажиллаж байна.
Өргөн хэрэглээний барааны үнэ их нэмэгдэж, цалин тэтгэврийн нэмэгдэл бага байгаа тухай, гэр хорооллын дахин төлөвлөлтийн удаашрал, Эрдэнэс таван толгой хувьцаа, Буян-Ухаа цогцолбор орон сууцны хөтөлбөрт хамрагдах асуудлаар иргэд санал бодлоо илэрхийлж эдгээр асуудалд анхаарч ажиллахыг хүслээ. УИХ-ын гишүүн Г.Уянга жижиг дунд, өрхийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж тэдний бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжиж хамтран ажиллахаар болсон юм.
Зочин · 2014/03/13
Амжилт хүсэе.