Пүрэв гариг бүрт болдог “Ерөнхий сайдын 30 минут” сэтгүүлчдийн асуултад хариулдаг уулзалт боллоо. “Барилга захиалагчийн албаны шинэчлэл” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг удирдан явуулсан. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилд Төв аймгийн 400-500 иргэнийг ажиллуулна. Энэчлэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудад тухайн орон нутгийн иргэдийг оролцуулах, ажлын байр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж эхэллээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Hомхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хуралд 40 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Монгол улс энэ бүс нутгийн хүнсний бааз, загвар улс болох боломжтой гэж хуралд оролцохдоо хэлсэн” гэж уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Нефьт импортлогч компаниудтай байгуулсан үнэ тогтворжуулах хөтөлбөр үргэлжилнэ. 10-20 төгрөгийн хэлбэлзэл гарч болно. Харин шатахууны хомсдол үүсэхгүй. Хэрэв хомсдол үүсч байгаа бол зохиомол хомсдол юм. Шатахуун түгээх газарт шатахуун олгохгүй, хомсдол үүсгэж буй баримттай мэдээллийг мэргэжлийн байгууллагад гаргахыг Ерөнхий сайд зөвлөлөө.

Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хэдхэн хоногийн өмнө болсон. РиоТинто хөрөнгө оруулалтаа зогсоогоогүй. Гүний уурхайн хөрөнгө оруулалтаас бусад ажил хэвийн үргэлжилж байгаа.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрийн хүнд суртлыг багасгах ТҮЦ машинаар “Буянт-Ухаа” хороололд байр захиалах бүртгэлийг хийж эхэлсэн. Энэ бол том дэвшил. Улаанбаатарт 48 ТҮЦ машин ажиллаж байгаа, эдгээрт захиалгаа өгөх боломжтой.

Төрийн хүнд суртал, чирэгдлийг устгахад мэдээллийн технологи чухал. Тиймээс Ерөнхий сайдын дэргэд Мэдээллийн технологийн зөвлөл ажилладаг, жил гаруй болж байна. Энэ зөвлөл ТҮЦ машин, “11 11 төв”, Замын цагдаагийн торгуулийн систем зэрэг олон ажлыг эхлүүлсэн. Одоо автобусны үйлчилгээг шинэчлэхээр энэ зөвлөл ажиллаж байна. Буудал дээр хэдэн минутын дараа ямар чиглэлийн автобус ирэх тухай мэдээллийг авчихаад гэрээсээ гардаг,  нийтийн тээвэрт картаар үйлчлүүлдэг болох зэрэг үйлчилгээг нэвтрүүлнэ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулахад төсвөөс 53 тэрбум төгрөг жилд зарцуулдгаас 15 сая төгрөг хаана, яаж зарцуулагддаг нь тодорхойгүй. Засгийн газар энэ мэт шударга бус зүйлтэй тэмцэнэ.

- See more at: http://zasag.mn/news/view/4784#sthash.IJja2jBZ.dpuf

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өчигдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтын эхэнд “Барилга захиалагчийн албаны шинэчлэл” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг удирдан явуулсан. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилд Төв аймгийн 400-500 иргэнийг ажиллуулна. Энэчлэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудад тухайн орон нутгийн иргэдийг оролцуулах, ажлын байр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж эхэллээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Hомхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хуралд 40 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Монгол улс энэ бүс нутгийн хүнсний бааз, загвар улс болох боломжтой гэж хуралд оролцохдоо хэлсэн" гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Мөн тэрбээр нефьт импортлогч компаниудтай байгуулсан үнэ тогтворжуулах хөтөлбөр үргэлжилнэ. 10-20 төгрөгийн хэлбэлзэл гарч болно. Харин шатахууны хомсдол үүсэхгүй. Хэрэв хомсдол үүсч байгаа бол зохиомол хомсдол. Шатахуун түгээх газарт шатахуун олгохгүй, хомсдол үүсгэж буй баримттай мэдээллийг мэргэжлийн байгууллагад гаргахыг Ерөнхий сайд зөвлөсөн юм.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрийн хүнд суртлыг багасгах ТҮЦ машинаар “Буянт-Ухаа” хороололд байр захиалах бүртгэлийг хийж эхэлсэн. Энэ бол том дэвшил. Улаанбаатарт 48 ТҮЦ машин ажиллаж байгаа, эдгээрт захиалгаа өгөх боломжтой.

Төрийн хүнд суртал, чирэгдлийг устгахад мэдээллийн технологи чухал. Тиймээс Ерөнхий сайдын дэргэд Мэдээллийн технологийн зөвлөл ажиллад болоод жил гаруй болж байна. Энэ зөвлөл ТҮЦ машин, “11 11 төв”, Замын цагдаагийн торгуулийн систем зэрэг олон ажлыг эхлүүлсэн. Одоо автобусны үйлчилгээг шинэчлэхээр энэ зөвлөл ажиллаж байна. Буудал дээр хэдэн минутын дараа ямар чиглэлийн автобус ирэх тухай мэдээллийг авчихаад гэрээсээ гардаг,  нийтийн тээвэрт картаар үйлчлүүлдэг болох зэрэг үйлчилгээг нэвтрүүлнэ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулахад төсвөөс 53 тэрбум төгрөг жилд зарцуулдгаас 15 сая төгрөг хаана, яаж зарцуулагддаг нь тодорхойгүй. Засгийн газар энэ мэт шударга бус зүйлтэй тэмцэнэ хэмээн онцлов.

     Үүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 

Пүрэв гариг бүрт болдог “Ерөнхий сайдын 30 минут” сэтгүүлчдийн асуултад хариулдаг уулзалт боллоо. “Барилга захиалагчийн албаны шинэчлэл” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг удирдан явуулсан. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилд Төв аймгийн 400-500 иргэнийг ажиллуулна. Энэчлэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудад тухайн орон нутгийн иргэдийг оролцуулах, ажлын байр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж эхэллээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Hомхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хуралд 40 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Монгол улс энэ бүс нутгийн хүнсний бааз, загвар улс болох боломжтой гэж хуралд оролцохдоо хэлсэн” гэж уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Нефьт импортлогч компаниудтай байгуулсан үнэ тогтворжуулах хөтөлбөр үргэлжилнэ. 10-20 төгрөгийн хэлбэлзэл гарч болно. Харин шатахууны хомсдол үүсэхгүй. Хэрэв хомсдол үүсч байгаа бол зохиомол хомсдол юм. Шатахуун түгээх газарт шатахуун олгохгүй, хомсдол үүсгэж буй баримттай мэдээллийг мэргэжлийн байгууллагад гаргахыг Ерөнхий сайд зөвлөлөө.

Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хэдхэн хоногийн өмнө болсон. РиоТинто хөрөнгө оруулалтаа зогсоогоогүй. Гүний уурхайн хөрөнгө оруулалтаас бусад ажил хэвийн үргэлжилж байгаа.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрийн хүнд суртлыг багасгах ТҮЦ машинаар “Буянт-Ухаа” хороололд байр захиалах бүртгэлийг хийж эхэлсэн. Энэ бол том дэвшил. Улаанбаатарт 48 ТҮЦ машин ажиллаж байгаа, эдгээрт захиалгаа өгөх боломжтой.

Төрийн хүнд суртал, чирэгдлийг устгахад мэдээллийн технологи чухал. Тиймээс Ерөнхий сайдын дэргэд Мэдээллийн технологийн зөвлөл ажилладаг, жил гаруй болж байна. Энэ зөвлөл ТҮЦ машин, “11 11 төв”, Замын цагдаагийн торгуулийн систем зэрэг олон ажлыг эхлүүлсэн. Одоо автобусны үйлчилгээг шинэчлэхээр энэ зөвлөл ажиллаж байна. Буудал дээр хэдэн минутын дараа ямар чиглэлийн автобус ирэх тухай мэдээллийг авчихаад гэрээсээ гардаг,  нийтийн тээвэрт картаар үйлчлүүлдэг болох зэрэг үйлчилгээг нэвтрүүлнэ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулахад төсвөөс 53 тэрбум төгрөг жилд зарцуулдгаас 15 сая төгрөг хаана, яаж зарцуулагддаг нь тодорхойгүй. Засгийн газар энэ мэт шударга бус зүйлтэй тэмцэнэ.

 

- See more at: http://zasag.mn/news/view/4784#sthash.IJja2jBZ.dpuf
 

 

-Ажилласан жилийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан иргэд журам батлахыг хүлээж байгаа. Энэ журам нь хэзээ батлагдах вэ?

-1990-ээд оны эхээр манай улс зах зээлд шилжиж маш олон хүн ажилгүй болсон. Тиймээс тэр үед ажилгүй болсон иргэдийг  Ажилласан жилд нөхөн тооцуулах тухай хууль УИХ баталсан. Энэ хуулиар 64 мянга орчим иргэн энэ жил хамрагдаж байгаа. Ажилласан жилийг нөхөн тооцсонтойгоор авах тэтгэврийнх нь хэмжээ 20-30 хувиар нэмэгдсэн. Нийтдээ 400 гаруй мянган иргэн байгаа. Үүнийг холбогдох яам, Нийгмийн даатгалын газарт нь хандах биз ээ.

6-Шатахууны үнэ нэмэгдээд байна. Шатахуун импортлогчидтой байгуулсан "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" хэдий хугацаанд үргэлжлэх вэ? 

-Шатахуун импортлогч компаниудтай байгуулсан Үнэ тогтворжуулах хөтөлбөр үргэлжилнэ. Гэхдээ би өмнө нь хэлж байсан. 10-20 төгрөгийн хэлбэлзэл гарна. Засгийн газар энэ хэлбэлзэл дээр хянахгүй.

-Амьдрал дээр зөрөөд байна. Хотын захын ШТС-ууд үнэ нэмсэн байна.

-Амьдрал баялаг л даа. Хаана хомсдоод байгаагаа хэл?

-Амралтын өдрүүдээр “Магнай трейд” компанийн хотын захын дүүргүүдэд бүх ШТС шатахуунаа тасалдуулсан байна.

-Наад мэдээллээ манай Г.Өлзийбүрэн, О.Магнай даргад өг.

-Оюутолгойн  гэрээ хэлэлцээрийн асуудал ямар шатанд хүрсэн бэ?

-Оюутолгойн асуудал дээр Монголын Засгийн газраас хамаарч байгаа юм  нэг ширхэг ч байхгүй. Монголын Засгийн газар өөрсдийн байгуулсан гэрээний дагуу ажлаа хийгээд явж байна. Дэлхийн зах зээл ноднин жилээс муудсан. Үүнээс болж өнөөдөр хөрөнгө оруулах шаардлага байна уу? гэдэг дээр гол хөрөнгө оруулагч “Рио тинто” эргэлзэж байгаа. Гэхдээ  ажлаа  зогсоогоогүй. Өнгөрсөн өдрүүдэд Оюутолгойн  ТУЗ-ийн хурал болсон. Гүний уурхайд хийх хөрөнгө оруулалтаас бусад зүйл хэвийн явж байгаа. Гүний уурхайд хийх хөрөнгө оруулалтын талаар бид ярьж байгаа. Үүнийг эдийн засгийн байдлыг харж байгаад шийднэ.

6-Буянт-Ухаа хороололд хичнээн иргэн ТҮЦ машинаар захиалгаа өгч байгаа вэ?

-ТҮЦ машин төрийн хүнд суртлыг арилгаж, төрийн үйлчилгээг ойртуулсан чухал арга хэмжээ. Бид Буянт-Ухаа хорооллын 1700 айлын захиалгыг яаж авах талаар ярьсан. Хуучин хэв маягаар захиалга авч, дугаар үүсээд,баахан маргаан, зодоон болдог байсныг болиулсан. Зарим хүмүүс онлайнаар авахгүй яасан юм гэнэ.  Энэ бол их том дэвшил болсон. Улаанбаатар хотод 48 ТҮЦ машин ажиллаж байгаа.

-Төсвийн орлого тасалдаж байна гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-140 гаруй тэрбум төгрөгийн 242 обьектийг царцаасан. Үүний үр дүнг УИХ дээр ярина. Төсвийн орлого тасалдсан зүйл байхгүй.  Харин гаднаас орж ирж байгаа зүйл багассан байна лээ. Би та нарт хэлж байсан даа “хэрэгтэй, хэрэггүй юм гаднаас авах хэрэггүй” гэж.  Манай иргэд үүнийг авахаа больж байгаа нь сайн үзүүлэлт.

-Валютын үнийг бууруулах тал дээр Засгийн газар арга хэмжээ авч байгаа вэ?

-Валютын ханшин дээр “Найман шарга” болоод зарим арилжааны банкуудын хийсэн үйлдлийг шалгах ажлын хэсэг гарсан байгаа. Энэ нь нэг сарын дотор хийгдэх ажил биш.-

6-ЕБС-ийн сурагчид нийтийн тээвэрт 200 төгрөг төлдөг. Гэтэл оюутнууд төрөөс виза карт авч хөнгөлөлт эдлээд явж байна. Энэ шударга ардчилал мөн үү?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, оюунтнуудад жилдээ улсын төсвөөс нийтийн тээвэрт 53 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ завхарсан системийг өөрчлөх хэрэгтэй. Үүнтэй санал нэг байдаг. Хэрвээ бид энэ асуудал дээрээ ухаалаг систем нэвтрүүлбэл жилдээ 15 тэрбум төгрөгийг хэмнэх бололцоотой. Ухаалаг системээ энэ онд багтааж хийнэ.  Шударга бус юмыг шударга болгох нь маш төвөгтэй асуудал юм. Яагаад гэвэл шударга бус болгож празитлаад суучихсан бүхэл бүтэн арми байдаг юм байна. Тэд өдөр бүр “чулуу” шидээд байна.  Дээр нь мөнгөтэй байна, тэд.

6-Орон нутгийн хөгжлийн санд их мөнгө төсөвлөгдөж байгаа. Ингэснээр төрийн өмч данхайж байна гээд байгаа. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна?

-Энэ жил Орон нутгийн хөгжлийн санд 280 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Аймаг, сум, дүүргүүд өөрсдөө хариуцаж мөнгөө зарцуулж байгаа шүү дээ. Төрийн өмчийг эзэнжүүлэх ажлын хэсэг гаргасан. Бодлогын баримт бичгээ гаргаад УИХ-д оруулна.

-Төрийн албан  хаагчдын цалин хэзээ нэмэгдэх вэ?

-Үүнийг шийдчихсэн. МАН-ын бүлэг ч, АН-ын бүлэг ч энэ оны төсөвт  цалинг нэмэхээ шийдчихсэн. Хэзээ, ямар хэмжээгээр нэмэхээ олон нийтэд зарлахгүй.

Х.Даваа