13-р хороололд байрлах "Номин" сүлжээ дэлгүүрт зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна
2019/08/16
Манай улсад хүнсний аюулгүй байдал алдагдсан гэхэд хилсдэхгүй болсон. Учир нь томоохон сүлжээ дэлгүүрт худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хадгалах горим, чанар, стандарт алдагдаж бүтээгдэхүүнийг хэрэглэхээр авсан худалдан авагч хохирох цөөнгүй тохиолдол гардаг.
Үүний тод жишээ, энэ сарын 15-ны өдөр буюу өчигдөр орой гарлаа. Тодруулбал, 13-р хороололд байрлах "НОМИН" сүлжээ дэлгүүрээс хүүхддээ өгөхөөр иогурт худалдан авсан байна. Гэтэл тухайн иргэний худалдан авсан дөрвөн иогуртных нь нэг нь муудсан байжээ.
Иогурт худалдан авсан иргэнээс энэ талаар тодруулахад, "Би мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Номин сүлжээ дэлгүүрт худалдаалагдаж байгаа иогуртыг шинжилгээнд оруулахаар гомдол гаргасан. Холбогдох газрууд нь зохих шалгалтаа хийгээд хариуг өгөх байх" гэв.
Ийнхүү иргэний гомдлын дагуу шалгалт хийсэн эсэх талаар МХЕГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, "Иргэний гомдлын дагуу холбогдох дүүргийнх нь байцаагч нар өнөөдөр шалгалт хийсэн. Тухайн бүтээгдэхүүнээс нь дээж авч лабораторид өгсөн байгаа. Хариуг нь хүлээж байна. Худалдан борлуулж байсан компанид зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэлээ.
Энэ талаар эргэн мэдээлэх болно.
үйлчлүүлэгч · 2019/08/17
дэмжиж байна